Дуучин гэдгээ мартсан одууд
2016 оны 11 сарын 4

Ёстой л жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг гэх хэлц тэдэнд зориулагдсан гэмээр. Хүссэн үедээ уран бүтээлч болж хүсээгүй үедээ усанд хаясан чулуу аятай алга болдог жишиг манай Монголд л байдаг үзэгдэл. Дэлхийн урлагийн  ертөнц бол нэг хүлээж авсан бол буцаагаад энгийн ард болгох нь юу л бол. Бас эргүүлээд тайзнаа хүлээж авна гэдэг бол ёстой л үлгэрт гардаг зүйл гэж болно. Гэтэл манайд бол урлагийн тайзнаа хүссэн үедээ гарч мартагдах шахсан дуугаа эргүүлээд дуулаад л байдаг уламжлалтай. Түүгээр ч барахгүй хит дуугүй хэрнээ, өөрийн гэсэн үзэгч фэнгүй хэрнээ хүчээр шахуу бие даасан тоглолт зохион байгуулж, билетээ хүчээр ард түмэндээ шахдаг зүйл манайд л байдаг гэвэл хэн ч юу ч хэлэхгүй болов уу. Тэгвэл урлагийн тогоонд нэгэн үе чанагдаж уран бүтээлч, дуучин гэж овоглож явсан үе үеийн мартагдсан дууль болсон дуучидыг ахин санаж, шинээр танилцуулая.

Дуучин BX: Гавьтай хийсэн уран бүтээлгүй хэрнээ дуучин гэх тодотголоо  гээчихгүй тэгсхийгээд амь голтой яваа нөхдүүдийн нэг бол  BX. Анх гарч ирэхдээ  залуусын  сонирхолыг татаж, хэмжээндээ хөөрхөн хэдэн уран бүтээл хийж  байгаад сураг алдарсан тэрээр мартагдсан дууль нарын нэг болсон. Түүнийг уран бүтээлээс нь хөндийрүүлж, дуучин гэх овогоо хүртэл мартуулах дээр нь тулсан зүйл бол бизнес. Бизнест хөл тавьсан даруйдаа уран бүтээлээ бүр орхихоор шийдсэн BX-ийг үнэнч фэнүүд нь зүс царайг нь бүүр түүрхэн санаж байгаа гэсэн шүү.

Дуучин Эгшиглэн: Жинхэнэ мартагдсан дууль болсон дуучин бол Эгшиглэн. Рок попын ертөнцөд шинэ цус сэлбэн гарч ирсэн Эгшиглэнг өвөрмөц содон хоолойгоор нь үзэгчид ихээхэн халуун хүлээж явсан цаг саяхан. Гэвч гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болсон дуучин бүсгүйг уран бүтээлээс нь холдуулсан зүйл бол бөө болохоор шийдсэн явдал гэж ойр дотныхон хэлсэн удаатай. Уг нь рок попт зүс царайгаараа ч тэр дуу хоолойгоороо ч нэлээд хол явах залуу дуучидын тэргүүн эгнээнд явж байсан түүнийг үнэнч фэнүүд нь энгийн үед ч танихаа байсан гэсэн шүү. Учир нь өмнөх дуучин Эгшиглэн биш байдаг л нэг охин шиг харагдах болсон түүнийг фэнүүд нь бүү хэл хуучин найз залуучууд нь ч гэсэн анзаарахгүй өнгөрүүлсэн удаатай гэнэ лээ. Одоо эргээд уран бүтээлээ хийнэ гэж Эгшиглэн хүлээж, харсаны хэрэггүй гэсэн шүү.  

Дуучин Анхаа, Халиунаа:  Хүмүүнлэгийн элч дуучин О.Анхаа, “Киви” хамтлагийн экс дуучин Б.Халиунаа нарыг гэр бүлийн хос дуучид гэдгээр нь үзэгчид андахгүй. Харамсалтай нь хос дуучид маань уран бүтээлээ орхиж тайзнаа гарахаа больсон нь тэднийг дэмждэг үзэгч, фэнүүдэд нь тун таагүй байгаа гэнэ лээ. Хос дуучидыг уран бүтээлээ орхих болсон шалтгаан улс төр лүү орох санаа. Дуучин О.Анхаа МАН-ын гишүүнчилээр олон жил явсан бөгөөд НИТХ-д хүртэл нэр дэвшээд авсан удаатай. Харамсалтай нь улс төрд орох, урлагт орсон шиг амар байдаггүй  гэдгийг О.Анхаа аргагүй ойлгосон биз. Улс төр, урлаг хоёр чинь тэс өөр явдал шүү дээ Анхаа минь. Ямартай ч тэднийг урлагийн тайзнаа дахин хамтдаа гарахыг харвал хэн бүхний нүдийг орой дээр нь гарах нь байх шүү.

“Гала”  Болороо: “Гала” хамтлаг хэзээ байгуулагдаж, хэзээ тарж бутарсаныг хэн ч хэлж чадахгүй байх. Яагаад гэхээр энэ хамтлаг гарч ирсэн шигээ буцаж тайзнаас буусан. Гэхдээ тайзнаас тэд өөрсдөө буусан биш тайз тэднийг буулгасан гэдэг юм билээ. Амар хялбар аргаар урлагийн тогоонд багтаж явна гэдэг тийм ч амар зүйл биш. Хамтлагийн хоёр дуучин бүсгүй бүү хэл хамтлагийнхан нь нэрийг нь хүртэл мартагдаад байгаа хоёр бүсгүй хаана юу хийж яваа бол. Хамтлагийн ахлагч Ану цахим сүлжээний лайк цуглуулдаг фээсбүүкийн хатан хаан болон хувирсан бол дуучин Болороо айл гэрийн журамт гэргийн үүрэг хариуцлага оногдсон. Хэн хэн нь хоёр, гурван хүүхэдтэй болж эмэгтэй хүний заяа төөрөгөөр амьдрахаар шийдсэн бүсгүйчүүд маань мартагдсан дууль нарын эгнээнд багтсан байна.

Дуучин Марта: Ямар чиглэлийн дуу дуулж дуучин гэх нэр шошготой болсоныг мэдэж амжаагүй байхад өөрөө үүлэн чөлөөний нар шигээ үзэгдээд өнгөрсөн дуучин бол Марта. Дуулсан дуугаар нь биш Их аваргатай нэр холбогдсоноор нь үзэгчид илүүтэй таних дуучин Марта мартагдсан дууль нарын тэргүүн эгнээнд явна. Түүний дуулсан дууг хэн ч мэдэхгүй, ямар уран бүтээл хийснийг хэн ч таахгүй байсаар байгаад мартагдсан дуучид нарын эгнээнд орсон нь энэ юм.  

Киви Солонго: Нэгэн цагт исэглэн жимснүүдийн нэгээр нэрлүүлж рок попын урлагт мөрөө үлдээсэн “Киви” хамтлагийн экс дуучин Солонго мартагдсан дууль нарын эгнээнд нэгджээ. Урлаг уран сайхны газар үзэгдэж харагдах нь бүү хэл олон нийтийн газар явж харагддаггүй Солонго саяхан нэгэн үйл ажиллагаанд танигдахын аргагүй болчихсон явахдаа ийн тааралдсан юм. Нөгөө арааны шүлс асгаруулсан исэглэн жимс нарын нэг биш энгийн нэг байдаг бүсгүйгийн дүрээр гарч ирсэн Солонгыг анх хараад таниагүй шүү. Үсний засалт, бие галбир гээд бүрэн өөрчлөгдсөн Солонго дахин тайзнаа гарахгүйгээр шийдсэн нь энэ бололтой.

Эх сурвалж: www.grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-15 20:41
    Retweet (228)
  • 12-15 00:02
    Retweet (72)
  • Retweet (48)
  • 12-15 20:41
    Retweet (12)
  • 12-15 20:39
    Retweet (12)
  • 12-15 21:07
    Retweet (9)
  • Retweet (7)
  • 12-15 21:13
    Retweet (5)
  • 12-15 21:02
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (3)
  • 12-15 20:49
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-15 20:50
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-15 21:13
    Retweet (1)
  • 12-15 21:10
    Retweet (1)
  • Retweet (1)