“Манжуурын гоо бүсгүй 2016”-ийн шилдгүүд тодорлоо
2016 оны 10 сарын 28

БНХАУ-ын Манжуур хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хөрш зэргэлдээ гурван улсын эв найрамдал, гоо сайхны билэг тэмдэг "Манжуурын гоо бүсгүй 2016" олон улсын тэмцээний шалгаруулалт өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Шилдгээр шалгарсан 15 ялагч энэ оны 12 дугаар сард Манжуур хотноо зохиогдох "Гоо сайхны элч" олон улсын 13 дахь уралдаанд оролцох эрхтэй болсон юм. Тэмцээний санаачлагчаар “Ариун Гоо Үжин” ТББ байгууллага ажилласан. “Анд хүүхдүүд” аутизмтэй хүүхдүүдийн төлөөх ТББ, үндэсний брэнд “Aqua fashion” тэргүүтэй ивээн тэтгэгчид хамтран ажиллалаа.

Тэмцээний шүүгчээр нэвтрүүлэгч, мисс Б.Ичинхорлоо, Азийн супер стар модель Э.Энхболд болон гадны төлөөлөгчид ажилласан. Монголчууд анх удаа өөрийн гэсэн усны хувцасны брэндтэй болж охид тэрхүү хувцасаар гоёсон нь олны нүдийг хужирлав. Тэмцээний хөтлөгчөөр “Ариун Гоо Үжин” ТББ-ын тэргүүн Б.Ханд ажиллав. Нэвтрүүлэгч Б.Ичинхорлоогийн үеэл гэдгээр нь энэ бүсгүйг хүмүүс илүүтэй мэддэг байв. Миссийн тэмцээнд амжилттай оролцож явсан сайхан бүсгүй Хятад хэлээр ус цас, хөтлөлтийн чадвар өндөр зэрэглэлийнх нь олны таашаалд нийцсэн. Нэг нууц задлахад олон улсын тэмцээнд нь бүсгүй бас хөтлөлт хийдэг аж. Хөтлөгчид дунд өнгө зүс, хэл ус, хөтлөлтийн чадвараараа шинэ хүн дебют хийлээ гэж харах хүмүүс ч байв. Бид та бүхэнд тус тэмцээний фото сурвалжлагыг хүргэж байна. Шалгарсан 15 гоо бүсгүйдээ дараагийн тэмцээнд нь улам их амжилт хүсэн ерөөе!

Эх сурвалж: www.grandnews.mn 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (45)
  • Retweet (26)
  • 08-18 10:23
    Retweet (12)
  • 08-18 10:22
    Retweet (7)
  • Retweet (5)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)