Арай танихгүй байгаа юм биш биз дээ? Нөхөр нь байхад хажууд нь яваа хүн гэргий нь мөн шүү дээ. МҮОНТ-ийн хөтлөгч Д.Одзаяа сошиал медиад бүр дэндүүдээ дэндүү гэмээр идэвхитэй хүн. Шагналт уралдаан зарлаж бэлэг сэлт өгдөг сайхан бүсгүйд лайк харамладаг хүн ч гэж ховор. Үлгэрийн гүнж шиг дэгжин тансаг амьдрал нь өнөөгийн охидын мөрөөдлийн дүр гэж болно.
Гэр бүлтэй ажил хэрэгч бүхнийг амжуулдаг байх тэмүүлэл өгдгөөрөө нийгэмд муухан зохиолчоос илүү хувь нэмэр оруулж байна л даа. Мэдээж зураг бол зураг. Өч төчнөөн янзалдаг программ гарчихсан байхад өөрийнхөө фэйсбүүк дээр “мангар” зургаа тавих хүн хаа байх вэ. Түүний энэ төрхийг харсан хүмүүс таньж ядан зөрж байна лээ.
Тэднийхээр Д.Одзаяа өндөр гуалиг, хулс зэгэс шиг, зээр шиг урт хөлтэй модель шиг бүсгүй юм чинь. Ер нь телевизийн хөтлөгчид намхан нуруутай байдаг. Дэлгэцээр бодит жингээсээ 5 кг тарган харагддаг болохоор тэр.
Д.Анх