“Хадаг” киноны гол дүр, “UBS” телевизийн нүүр царай болж явсан бүсгүй Б.Цэцэг төрөлтийн дараа илүүдэл жинтэйгээ тууштай тэмцсэн. Түүний энэхүү ялалт бүсгүйчүүдийг хоёр талцуулдаг. Нэг хэсэг нь төрсний дараа турах хорвоогийн жам гэдэг бол нөгөө хэсэг нь үнэхээр дайчин байж боломгүй зүйлийг хийж чадсан гэдэг.
Хувь хүний хувьд тэр үнэхээр амжилтанд хүрсэн. Бие галбираа эргүүлэн олж аваад зогсохгүй дэлгэцийн уран бүтээлд тоглон ярилцлаганд уригдан эрэлттэй хүн болсон.
Тэгвэл саяхнаас Б.Цэцэг дотуур хувцасны модель боллоо. Үнэхээр түүн шиг галбиртай модель ховор, байсан ч ил гарч байгаагүй байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл дотуур хувцасанд туранхай хэт гоолиг гэхээсээ түүн шиг галбиртай бүсгүй илүү зохицох билээ.
Grandnews.mn