Америк зураглаачтай  “Галзуу зугаалга”
2016 оны 9 сарын 7

Жүжигчин С.Өлзийхүүгийн “Хас урлан” студи, “Шүүдэр” продакшн  хамтран залуусын сэдэвт адал явдалт төрлийн “Галзуу зугаалга” УСК бүтээжээ.

Амьдралын гэнэтийн сорилт тулгарахад андын нөхөрлөл, хүн чанар, үнэнч хайрын үнэ цэнийг ухаарч буй залуусын тухай онц сонирхолтой үйл явдалтай энэ киноны гол дүрүүдэд “Тусгай салаа”-ны Сүлд буюу жүжигчин А.Алтанхуяг, жүжигчин Х.Баярмаа, “Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч загвар өмсөгч Э.Энхболд, С.Сарнай, жүжигчин Х.Хүрэлхүүгийн охин Х.Намуун , “Шинэ үе” продакшны жүжигчин Б.Отгонтуяа нарын жүжигчид тоглож, Ц.Хүсэлбаатар найруулжээ.

Их сургуулийн нэг ангийн 7 найз ангийнхаа Мишээлийн төрсөн өдрийг тэмдэглэхээр аялалд гарна. Гэтэл Мишээлийн найз залуу Билгүүн зугаалганд явсангүй. Хүн бүхний төлөө санаа тавьж явдаг, ажилсаг, халамжтай ч охидын анхаарлыг татаж чаддаггүй Тайванаа найзуудаа хотоос зайдуу орхигдсон байшинд дагуулан иртэл тэнд залуусыг санаандгүй аюул хүлээж байжээ.

“Галзуу зугаалга” кинонд  америк зураглаач Крис Мартин ажиллаж, 4k форматаар зургаа авчээ.

Энэ кинонд эрэмгий, адтай бүсгүй Хулангийн дүрд тоглосон жүжигчин Х.Баярмаа кинондоо тоглож дуусаад Америкт сургуульдаа үргэлжлүүлэн сурахаар одсон бол, Билгүүний дүрд тоглосон загвар өмсөгч Э.Энхболд Хонконгод болж буй “Азийн топ модель” тэмцээнд оролцохоор явжээ. Зураг авалт Богд уулын нэгэн аманд болж, кино багийнхнаа  орхигдсон байшингийнхаа ойролцоо түүхэн киноноос дутахгүй томоохон натурт байрлуулсан нь залуу жүжигчдэд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлснийг нүүр номдоо бичицгээжээ.

Залуусын сэдэвт галзуу бүтээл “Галзуу зугаалга”-ын нээлт тун удахгүй болох аж. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 02-21 21:45
    Retweet (56)
  • Retweet (45)
  • Retweet (12)
  • Retweet (9)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 02-22 09:10
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 02-22 09:37
    Retweet (1)
  • 02-22 09:09
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 02-22 09:45
    Retweet (0)