Хар ажилчнаас хааны сэнтийд хүрсэн ч яадаг юм!
2016 оны 5 сарын 17

Ёстой жинхэнэ утгаараа заяатай төрсөн хүн бол М.Хүдэрбаатар хэмээх энэ хархүү. Хэн түүн шиг жуулчны баазад ажиллаж байгаад золоор Японыг зорьж тэндээ өвөө эмээ хоёрыг асран өөд болоход нь хөрөнгийг нь өвлөж үлдэх тавилан эдлэх вэ дээ. Бараг хэдэн мянга, саяд нэг тохиох аз биз. Баян өвөө эмээг асраад хөрөнгөжсөн түүхтэй хүн манай улс төрийнхөн дотор лав түүнээс өөр дуулдаагүй.

Ямартай ч тэнгэрийн умдаг атгасан М.Хүдэрбаатар АН-аас Хэнтий аймагт нэр дэвшсэн. Хэдий үнэтэй машин хөлөглөн, сонгогчдын сэтгэлийг татах гэж байдгаараа мачийсан ч эхний удаад үлгэрийн мэт аз дайрсангүй. Гэвч тэр гандан буурахгүй,  сонгуульд дахин үзэж тарж үсэрч наалдахаар уяа сойлго нь таарсан хурдан хүлэг аятай дүүхэлзэж байна.

Жаатай аавын зовхи нь өөдөө хүү Н.Алтанхуяг сайдын зөвлөхөөр хүртэл шилэгдэн ажиллаж байв шүү дээ. Даанч сайд нь “уначихсан” л болохоос. Ямартай ч тэр одоо болтол мөрөөдлөө орхиогүй, орхих хаа ч байсан юм. “Баатар” хархүү гэргийгээрээ ч гэсэн мөрөөдлийн бүсгүйгээ авч сууж дөнгөсөн бололтой. Эрлийз төрхтэй бүсгүйг сонгож олон нийтийн газар үзэгдэж харагдах болсон. 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (80)
  • 10-30 17:38
    Retweet (21)
  • 10-30 17:30
    Retweet (8)
  • 10-30 17:54
    Retweet (7)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 10-30 17:01
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 10-30 17:21
    Retweet (3)
  • 10-30 18:07
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-30 17:33
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 10-30 17:49
    Retweet (1)
  • Retweet (1)