“Ай нан аа” дуулалт жүжиг дахин тайзнаа
2016 оны 2 сарын 4

/Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулав/

Улаанбаатар чуулга Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан үндэсний дуулалт жүжгийн тоог нэгээр нэмж, өөрийн урын сангаа баяжуулсан нь “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг байлаа.

Товчхондоо бол VIII Богд Жавзандамба хутагт, Да лам Цэрэнчимэд, Хошой чин ван Ханддорж, сайн ноён хан Намнансүрэн зэрэг тухайн үеийн шашин, төрийн зүтгэлтнүүдийн ухаалаг шийдвэр, холч хараа, зориг тэвчээрийн хүчинд Монгол оронд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Монгол орноо тусгаар тогтносон Хаант улс болгосон тухай түүхэн үнэнийг өгүүлэх дуулалт жүжиг юм.

“Ай Нан аа” дуулалт жүжгийн зохиолыгзохиолч Б.Цогнэмэх/Гэгээн Муза наадмынГран При шагналт/, хөгжмийг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл /одоо Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч/бичиж, Монголын театр, киноны нэрт найруулагч МУУГЗ Л.Эрдэнэбулган найруулан олны хүртээл болгосон байна.

Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулан2016.02.19/20-нд 19:00 цагт сэргээн тоглох “Ай Нан аа”дуулалт жүжгийндүрүүдэд Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, МУГЖ С.Ганзориг, Г.Хонгорзул, СТА М.Анхтуяа, Б.Батболд, Б.Эрдэнэсаруул, гоцлол дуучин Ж.Буянтогтох, О.Анхчимэг, Ч.Дорж, Ц.Гансүх, Н.Бямбадорж, Э.Очирсайхан, Улаанбаатар чуулгын бүжигчид оролцон тоглож, хөгжмийг удирдаач, СТА Д.Нямдаш, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал тоглох юм.

"Ай Нан аа" түүхэн дуулалт жүжгийн тасалбарыг та Улаанбаатар чуулгын тасалбар түгээгүүр болон www.monda.mn - ээс худалдан аваарай. Мэдээллийг www.ubchuulga.mnцахим хуудас болон 7011-8411, 9999-6615, 9898-1984 дугаараас лавлана уу.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (197)
  • Retweet (193)
  • Retweet (135)
  • Retweet (80)
  • Retweet (78)
  • Retweet (29)
  • Retweet (27)
  • Retweet (26)
  • Retweet (19)
  • Retweet (4)
  • 02-23 16:52
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 02-23 17:24
    Retweet (1)
  • 02-23 17:21
    Retweet (1)
  • 02-23 17:16
    Retweet (1)
  • 02-23 16:48
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)