Б.Баярмаа байлдан дагуулах уу?
2016 оны 2 сарын 4

Брэндийн хувцасыг баруун солгойгүй өмсдөг “Монсоник”-ын Т.Баярхүүгийн охин Б.Баярмааг муухан дуучин, жүжигчнээс илүү олон нийт танимхайрдаг. Өмссөн зүүсэнээрээ тэр бусдыг байлдан дагуулж, бүр болоогүй гадаадын нэр хүндтэй загварын шоунд хүртэл оролцоод ирсэн адтай бүсгүй.

Брэндлэг хатагтай нарын эгнээнд торох юмгүй орж ирж, өмсөж зүүснээрээ тэргүүнд эгнээнд явах болсон тэрээр сүүлийн жилүүдэд үндэсний хувцасыг тун сонирхолтойгоор оёж өмсөх болсон. Тиймдээ ч тэр үндэсний хувцасаар дэлхийн нэртэй шоунд оролцсон. Хамгийн сүүлд л гэхэд ягаан өнгийн хүрэм, хар даашинзаар гангарсан байна. Өнгөрсөн жил хурганы арьсан дотортой энгэр нь задгай, бүсгүй дээл өмсөж олны анхаарал татсан бол энэ зун энэхүү ягаан хүрмээрээ охид бүсгүйчүүдийг хорхойг хүргээд авсан. Ялангуяа залуу бүсгүйчүүдэд өмсөхөд их тохиромжтойгоос гадна ямар ч үед өмсөж болохоор харагдаж байгаа биз.

Этгээд хачин хувцаслалтаараа хэвлэлийн баатар болсон Б.Баярмаа мэргэжлийн загвар шүүмжлэгч нарыг хэлэх юмгүй болтол нь загварлаг хувцаслаж чаддаг. Манайд бол Б.Баярмаа шиг стиллэг хувцасладаг дуучин, жүжигчин ч байхгүй гэхэд хилсдэхгүй. Брэндийг хувцасыг ч тэр үндэснийхээ хувцасыг ч тэр утга төгөлдөр өмсөж бусдыгаа байлдан дагуулж байгаа түүнд цахим сүлжээгээр нь дамжуулан баяр хүргэсэн фэнүүд нь захаасаа аваад мундахгүй. Үндэсний дээл хувцас моодонд орж байгаа энэ үед Б.Баярмаа тун их эрэлттэй байгаа сурагтай.

Эх сурвалж: www.grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (36)
  • Retweet (29)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)