Өөрийгөө олсон бүсгүй!
2015 оны 9 сарын 8

Энэ бүсгүйг хар шил зүүсэн ч хаанаас нь ч харсан “Киви” хамтлагийн Ц.Намуунаа гэж шууд таньж байгаа биз дээ? Арга ч үгүй юм “Киви” даруй арван хэдэн жилийн түүхтэй хамтлаг билээ. Өвөрмөц гоёмсог бор арьс, тасарчихсан бүжгийн эвсэл, төгөлдөр хуур чадмаг дарах, урлагийн гэр бүлээс гаралтай гээд Ц.Намуунаад сайн тодотгол олон.

        Гэсэн ч тэр хамтлаг дотроо үргэлж хамгийн даруу оршигч нь байсаар ирсэн. Хувийн тоглолт хийдэггүй, амрагийн романсаар ганц нэг хүнтэй нэр холбогдсон нь хүртэл дараа нь од болох жишээний. Яагаав, “ТюТю”-д тоглодог Л.Гантулга хэмээх залуутай Ц.Намуунаа хэсэг болзсон биш жүжигчний мэргэжлээр сурч байсан залуу дорхноо олонд танигдсан. Хожим брэндийн нүүр царай, кинонд хүртэл шилэгдэн тоглож буй нь Ц.Намуунаа эр хүн таних тал дээр муугүйг харуулах мэт. Хэн ч үгүйсгэж болохгүй нь түүний урлагийн гэр бүлээс гаралтай, жинхэнэ lady болохыг. Хамтлагийн шаргал үст Ука саяхан ээж болж хувийн амьдралдаа анхаарснаар “Киви”-чүүд нам гүм болох үед бүсгүй сая нэг өөрийгөө олов. Бие даасан анхны цомгоо гаргасан нь сонсогчдод тун өндөр сэтгэгдэл үлдээсэн бололтой. Урд нь тэр тусдаа уран бүтээл хийж болох байсан ч тэгтлээ яараагүй нь нухацтай занг нь илтгэх мэт. “Киви” байгуулагдсанаас хойш уран бүтээл нь хэдэн янз болон хувьсаж, цаг үе ч өөрчлөгдөж байхад Ц.Намуунаа стильдээ үнэнч хэвээр. Магадгүй түүн шиг мэс заслаас ангид, төрхөө хадгалж үлдсэн од тийм ч олон биш болов уу. Түүний 10 жилийн өмнөх зургийг харьцуулсан ч яг л энэ буржгар үс, имиж хэвээрээ байгаа байх шүү. Хамтлагийн гишүүн Агий нь бэлтэй эрчүүдийг хуйлруулан салалтаа үнэтэй төмөр хүлгээр үнэлэн байхад Ц.Намуун цор ганцаараа энэ тал дээр нэр цэвэр үлдэв. Өссөн орчин, удам судрын гялбаа, суурь хүмүүжил төлөвшил гэгчийг ямар ч цаг үе элээдэггүй байх нь. Өөрийгөө олсон бүсгүй камерын өмнө харин ийм поза авав.

Эх сурвалж: www.grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (15)
  • Retweet (9)
  • 05-30 14:53
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)