Үзэсгэлэнт ”сүйт” бүсгүйчүүд
2015 оны 4 сарын 17

Сүүлийн үед өөрийн цахим хуудсандаа хуримын даашинзтай зураг байршуулж, үзэгч фенүүдийнхээ анхаарлыг татах болсон урлагийн залуу бүсгүйчүүдийн зургийг онцолж байна.

Жүжигчин  О.Долгор

Залуу жүжигчин Э.Чинзоригтой хоёр дахь амьдралаа эхлүүлсэн бүсгүй урлагийн ертөнц хийгээд хувийн амьдралдаа жавхаа нэмэн гялалзаж яваа. “Үл таних эмэгтэй”  уран сайхны киногоор дамжуулан “халуухан” эротик дүрээр танигдсан эмэгтэй маань өөр өөр жанрын уран бүтээлд дүр амилуулах дуртай гэдгээ нуудаггүй. Цахим хуудсандаа нийтлэсэн хуримын даашинзтай эл  зургандаа ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд түүний ээлжит уран бүтээлийн зураг авалт бололтой.

Жүжигчин Г.Золзаяа

Жүжигчин Б.Тамираас дуу шуугиантайхан салж, охиноо өсгөх болсон жүжигчин Г.Золзаяа урлагийн ертөнцөөс нэгэн үес хөндийхөн байсан. Нэлээд нам гүм амьдарсныхаа дараа өөрийн нэрийн салоноо нээж, шинэхэн найз залуугаа олны өмнө дагуулан явах болсон жүжигчин бүсгүй маань өнгө зүстэй, өөдрөг нэгэн болоод буй. Саяхан өөрийн цахим хуудсандаа “Хуримын сюрприз уран сайхны кино тун удахгүй” гэсэн  тайлбартайгаар хуримын гоёмсог даашинзтай зургаа байршуулжээ.

Хоёр дахь амьдралаа зохиосон эрхэмсэг бүсгүйчүүдийн хэн нь өнгөтэй харагдаж байгааг уншигч та шүүгээд нэг үзээрэй.

Дуучин М.Нара

Телевизийн нэгэн нэвтрүүлэгт орох үеэрээ төрөхөөсөө өмнөхөн хүүгийнхээ эцгээс салсан тухайгаа нулимс мэлтэлзүүлэн ярьсан бүсгүй сүүлийн үед цахим хуудсаа идэвхтэй ашиглаж, арьс арчилгаа, гоо сайхны талаарх видео зөвлөмжүүдийг нийтлэх болсон.  Түүгээр ч зогсохгүй  өрх  толгойлсон эмэгтэйчүүдэд  зориулсан хаалттай бүлгэм үүсгэж, нийгмийн амьдралд нэлээдгүй идэвхтэй оролцож байгаа.

Тэрээр цахим хуудсандаа хуримын даашинзтай зургаа байршуулахдаа “Нара нь мөрөөдсөн юм аа. Кино зураг авалт. Гэхдээ надад хэзээ нэгэн цагт хуримын даашинз өмсөх аз тохионо гэдэгт найдаж байна” гэсэн тайлбар зүүжээ.

Дуучин Ч.Уранхолбоо

Гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалах ажилд хамаг анхаарлаа хандуулж, элдэв чамин зургуудаараа цахим хуудсаа чимсээр байгаа дуучин бүсгүй энэ удаа хуримын даашинзтай хэд хэдэн зургаа нийтэлжээ. Гэнэтхэн хүүхэдтэй болсноо зарлаж байсан Ч.Уранхолбоог сүүлийн үед хоёр дахь үрээ тээж байгаа гэх яриа түгээд байгаа.

 

                                                                                  Эх сурвалж: www.grandnews.mn

                                                                                                                      Г.Үүлт

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (32)
  • Retweet (25)
  • Retweet (16)
  • Retweet (9)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)