З.Энхболд VS М.Наранбаатар
2015 оны 1 сарын 13

Шинэ он гарахаас өмнөхөн шинэ хэрүүлээ хэвлэлээр хийж эхэлсэн хоёр хүнийг VS булан онцолж байна. Тэд бол УИХ-ын дарга З.Энхболд, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатар юм. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад спикер суудал дээрээ, нөгөөх нь захирлын суудлаасаа буусан байгаа ч, хэрүүл зарга нь хуулийн байгууллагын үүдээр орсон. Үүх түүхийг нь сөхвөл тэд муудалцаад нэлээд удаж байгаа юм билээ. Уг шалтгааныг нь ухвал улстөртэй холбогдож таарч байна.

 

                                                    “Эвтэй дөрөв үү, Сэвтэй дөрөв үү”

М.Наранбаатар бол өөрийгөө дарамт шахалт дор байсаар байгаад ажлаа өглөө гэдэг зүйлийг хэлж буй. Тэрбээр “З.Энхболд даргатай энэ үл ойлголцол 2008 оны гуравдугаар сараас эхэлсэн. Над руу утсаар ярьж “Өвөрхангайд-Эвтэй дөрөв” гэсэн нэвтрүүлэг явуулаад өгөөч. АН-аас нэр дэвшигч дөрөв байх юм. Араас нь “Өвөрхангайд-Сэвтэй дөрөв” гэсэн нэвтрүүлэг явуул гээд. Би “Ийм зүйл байж таарахгүй. Сонгуулийн дараа сонгогчдын тэр хүмүүсийн  нүүрийг яаж харах юм бэ” хэмээн зөрж  хэлснээр  хэрүүл эхэлсэн гэж тайлбарласан.

Уг нь энэ хоёр нэг нутгийнх аж. Гэвч хэн хэн нь эрх мэдлээрээ түрий барин нэг нэгэндээ томорцгоож ирэв. Ямартаа л УИХ-ын дарга МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүдийг томилох үед  “индэр”-ээ ашиглаж М.Наранбаатар руу үг дайсан. М.Наранбаатар хариуд нь МҮОНРТ-ийн хамт олноороо дамжуулан хариу барьсан билээ. Тэгээд захирлын суудлаас буусан өдрөө шууд ярилцлаганд орж юу хэлсэнд анхаарал хандуулъя.

Төв халхынхан тохитой хүмүүс: Тэрбээр “Уг нь төв халхынхан их тохитой  хүмүүс шүү дээ. Надад бол ямар нэг асуудал байхгүй. Харин төрийн хүний ёс  зүй, буурь суурьтай чанар тэр хүнд байхгүй гэдгийг л харуулсан.  Халагдсан хүндээ яасан ч их  хайртай юм. Энэ байгууллагыг өөрийнхөө зорилгод ашиглах ямар их тачаадсан хүсэлтэй юм. Тэр хүслийг нь би биелүүлдэггүй. Өөрийнх нь өмч биш гэдгийг л хэлсний  л үр дүн энэ. Түүнээс бидэнд өс хонзон, үйл  ойлголцол байхгүй. Өмнө нь олон удаа уулзаж, гайгүй харилцаатай явсан үе бий. Би сонгуулийн  маргааш ард түмний царайг яаж харах юм” гэсэн.

Телевизээс төрсөн тэрбумтан: Эндээс л бид хоёрын маргаан эхэлсэн. 2011 оны есдүгээр сараас төрийн телевизээс төрсөн тэрбумтан гэх нэр зүүж эхэлсэн. Тэр болтол би нэр  цэвэр явсан хүн. Би ч сүүлдээ залхсан. 2012 оны  эхэнд би сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрөө зарлаж байж   чимээгүй болсон шүү дээ. Би Өвөрхангайн Арвайхээрийн шороон дээр гэрт  төрсөн хүн. Намайг бүр 2008 онд хүртэл УИХ-д нэр дэвших гэж байна гэж шуугиж л байсан. Би өөрөө  бодоогүй байхад ийм хардлагууд явж л байдаг” гэв.

З.Энхболд уучлал гуйхад хүрсэн нь

“Зуун хүний хийдэг ажлыг 700 хүн хийж байна, архидалт хэрээс хэтэрсэн газар, хулгайн кино гаргахаа болих хэрэгтэй” гэсэн үгсийг хэлснийхээ төлөө З.Энхболд Олон нийтийн телевизийн ажилтнуудаас уучлал гуйхад хүрлээ.  Тэрбээр “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр дөнгөж томилогдсон гишүүдэд хандаж хэлсэн үг зарим хүнд буруу ойлгогджээ. Миний үгийг сайн харвал 100 хүнтэй телевизийн хийдэг ажлыг 700 хүнтэй МҮОНРТ хийдэг гэж харьцуулсан. Түүнээс 700 хүнийг архи уудаг тухай яриагүй юм. Тэр архидалт, аймшигтай, замбараагүй байдал гэдэг бол МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нар, түүнийг тойрон хүрээлэгчийн тухай ярьсан хэрэг. Энэ үг уран бүтээлч та бүхэнд буруу ойлгогдсон бол та бүхнээс уучлал гуйж байна. Би хэлсэн үгийнхээ төлөө МҮОНРТ-ийн удирдлага, түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүнээс уучлал гуйхгүй”. хэмээн мэдэгдсэн. Харин сонгуулийн үеэр М.Наранбаатарыг дарамталсан асуудлаар  тэр одоо хэр үг хэлээгүй.

Арга нь барагдаад цагдаад хандсан нь: “М.Наранбаатар гэгчийн хэвлэлээр тарааж байгаа миний тухай мэдээлэл 100 хувь худлаа гүтгэлэг. Зогсоохгүй байгаа тул арга ядаад цагдаад хандав” хэмээн З.Энхболд цахим хуудсаараа дамжуулан жиргэсэн. Тэгээд Нийслэлийн  Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст иргэний хувьд өргөдөл гаргаж, М.Наранбаатарын ярьсаныг шалгуулж байгаагаа олон нийтэд дуулгасан.

Уучлалын хариу: Харин М.Наранбаатар “УИХ-ын дарга З.Энхболд, 700  хүнийг архичин гээгүй М.Наранбаатарыг тойрон хүрээлэгчдээс уучлал  гуйхгүй гэсэн. З.Энхболдыг үүнийх нь төлөө  шүүхэд өгнө.  УИХ-ын  даргын хэлсэн үгнээс “Надаас бусад нь архичин, хэн ч биш гэсэн хандлага ажиглагдсан. Монголын ард түмнийг доромжилж  байна гэхээр харагдсан.  З.Энхболд олон газар ажилласан, хөрөнгө мөнгө ихтэй хүн байх. Тэрбум төгрөг нэхэмжилж байна. Тэрбум төгрөгийг хувьдаа биш МҮОНРТ-ийн хамт олны сайн сайхны төлөө зарцуулна”  гэсэн билээ.

Тэгэхээр тэр одоо суудлаасаа буусан байгаа ч, З.Энхболдтой заргалдсаар тэрбумыг түүнээс авч телевизийн хамт олондоо зориулах уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Б.Тэргэл 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (4)
  • 01-19 22:47
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 01-19 22:05
    Retweet (2)
  • 01-19 23:06
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 01-19 22:01
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 01-19 23:04
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 01-19 22:53
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)