Голиатын толгой ба Давид
2014 оны 11 сарын 15

Баргар реализм, гэрэл сүүдрийн өрнүүн эсрэгцэл бол Караважогийн бүтээлүүдийн таних тэмдэг. Тэрбээр урлагт байсан манерист уламжлалыг эвдэж зургуудыг илүү бүхэллэг, нүсэр, гүн мэдрэмжтэй болгосон юм.

Караважогийн зурсан энэхүү гайхам бодитой дүрслэл, толгой барьсан залуу хүү зогсож байгаа нь түүний хамгийн содон бүтээл билээ. Энэ зурагт Библид өгүүлсэн Израилийн малчин хүү Давид Филистимийн аварга биет Голиатыг дүүгүүрээр харваж алдаг бөгөөд дараа нь аварга том сэлмээр нь толгойг нь тасддаг. Зурганд Давидийг Наполи хотын хүүхдүүд шигээр дүрсэлсэнээс гадна Голиатын толгойн дүр төрх нь Караважогийн өөрийнх нь хөрөг юм. Караважо зодооны үеэр хүний аминд хүрсэндээ папаас өршөөл хүсэж байсан бөгөөд энэ зургаар жинхэнэ толгойныхоо оронд зурсан толгойгоо өргөл болгосон гэж ойлгогддог байна. Караважогийн амьдрал нь хатуу хүтүү, зовлон зүдгүүр, бэрхшээлээр дүүрэх тусам түүний зургууд нь хар бараан, илүү ээдрээтэй болж байсан төдийгүй энэ зураг түүний хамгийн сүүлийн бүтээл байжээ.

Микэланжэло Мэриси Да Караважо (1571-1610)

Умард Италийн Миланд төрсөн Караважо 1592 онд Ромд суурьшжээ. Тэрээр олны танил Библийн түүхүүдийг дахин тайлан, илүү бодит байдлаар амьд, бодитой хүмүүс илүү хамаатуулан асар хүчтэй өрнөл, сэтгэл хөдлөлийн оргил мөчүүдэд нь дүрсэлдэг байснаас Сөрөг Реформацийн үеэр түүний бүтээлүүд Католик сүмийнхэн дунд илүү алдаршсан юм. Хэдийгээр зарим үе тэнгийнхэн нь түүний шашны сэдвийн талаарх арга барилыг шүүмжилж байсан ч түүний бүтээлүүд маш эрэлттэй байсан бөгөөд Италийн,түүгээр ч барахгүй Европын урлагт гүн өөрчлөлт оруулсан юм. Караважо бэрхшээл ихтэй, тайван бус амьдрал туулсан төдийгүй,        1606 онд нэгэн зодооны үеэр тэрээр хүний аминд хүрсэн бөгөөд дараа нь бүтэн дөрвөн жил шүүх, цагдаагаас оргон зайлж байжээ.

Давид: Нэг эх үүсвэрээс туссан хурц тод гэрэл малчин хүүгийн нүүрний хажуугаас тусна, харин нөгөө тал нь гүн сүүдэрт байна. Гэрэл Давидын царайнд харагдах шаналсан байдлыг ил гаргасан байна. Тэрээр хөөрч баярласан гэхээс илүү биеэ барьсан байдалтай байна.

Голиат: Хэдийгээр аварга биетийн толгойг тасдаад удаагүй, аймшгийн кинон дээр гардаг шиг цус шүүрч байгаа ч амьд хэвээрээ мэт харагдаж байна. Голиат өвдсөн мэт байдлаар духаа үрчийлгэн, амаа ангйлгасан ба зүүн нүд нь үзэгчийн өөдөөс ширтжээ.

Л.Номин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (197)
  • Retweet (193)
  • Retweet (135)
  • Retweet (80)
  • Retweet (78)
  • Retweet (29)
  • Retweet (27)
  • Retweet (26)
  • Retweet (19)
  • Retweet (4)
  • 02-23 16:52
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 02-23 17:24
    Retweet (1)
  • 02-23 17:21
    Retweet (1)
  • 02-23 17:16
    Retweet (1)
  • 02-23 16:48
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)