Art: Дорнын аялгуу Чю Ин
2014 оны 11 сарын 6

Чю Иний зурсан энэ гар хуйлаас эртний Хань ордны дүр дүрслэлийг харуулсан бөгөөд үзэмж нь дэндүү төгс, хараад бишрэхгүй байхын аргагүй тун гайхалтай бүтээл. Энгийн байдлаар ордон доторх амьдралыг харуулсан нь Мин гүрний үеийг ч мөн адил мэдэж болохоор.

Энэхүү онцгой тансаг торгон гар хуйлаас Хятадын хааны ордон доторх төсөөллийн үзэгдлүүдийг дүрсэлсэн ба 2000 гаруй жилийн өмнөх, МЭӨ 220 онд мөхсөн Хань гүрний тухай өгүүлдэг. Чю Иний зурсан энэ гайхалтай бүтээл Мин гүрний үед энэ зургийг нэрт цуглуулагч Сиан Юань-Пиэнь зураач Чю Инд захиалан зуруулжээ. Энэ хуйлаасыг яг л ном мэт байдлаар дэлэм дэлмээр сунган татаж үзэх ба баруун талаасаа эхэлсэн хуйлаас зүүн тал хүртлээ  ордны доторх үйл явдлыг хүүрнэнэ.

Өгүүлэмж доторх өгүүлэмж: Зүүн талд байгаа эхний лавиран дотор ордны зураач Мао Иэн-шоу сууж байна. Нэгэн алдартай түүхээр бол эзэн хаан Юань-ти ордныхоо бүх эмсийг таньж байх үүднээс ордны бүх татвар эмсийн хөргийг зур хэмээн Маод лүндэн буулгасан гэдэг. Түүний дараа татвар эм бүр өөрийгөө илүү үзэсгэлэнтэй харагдахаар зуруулж түүнд авилга өгөхөд ганцхан ёс журамтай Ван Чаочунь л тэгээгүй ажээ. Тиймээс зураач түүнийг байгаагаас нь царай муутай зурсанд хаан түүнийг зураг шигээ хэмээн бодон умард нутгийн зэрлэг догшин дайчинтай суулгажээ. Дараа нь бүсгүйг харсан хаан түүнийг бүх татвар эмсийнх нь дотроос хамгийн үзэсгэлэнтэйг хараад уурлаж галзуурсандаа зураачийн толгойг авах тушаал буулгасан юм гэнэ.

Чю Ин (1494-1552)

Мин гүрний Хятадын уран зургийн “Дөрвөн их мастерын” нэг хэмээн тооцогддог Чю Ин нутаг орны дүрслэл, ордны амьдралын зургуудаараа алдартай байжээ. Зянсу мужийн эгэл нэгэн гэр бүлд төрж өссөн Чю Ин хар багаасаа бусдын адилаар хар ажил хийлгүй хөлс авах боломжтой бичиг үсэгтэн-буюу зураг зурж уран татлага судалж, яруу найргаар өөрийгөө илэрхийлдэг-боловсролтой давхаргын хүн байгаагүй ч тэдэнтэй найзалж нөхөрлөн улмаар тэдний эгнээнд оржээ. Дөрвөн их мастерын нэг Тан Иньд мөн зааж байсан Жоу Чэниэс-ээс суралцсаныхаа дараа Чю Ин олон хэв маяг, жанраар зурж суран тэдгээрийгээ ивээн тэтгэгч, захиалагч нарынхаа хүсэл зоригтой уялдуулдаг болжээ. Олон янзын арга барилыг эзэмшсэн тэрбээр эртний Тан,Сүн гүрнүүдийн суут бүтээлүүдийг яг дуурайлгахын хамт өнгөний тухай хувийн үзэл бодлоо ч тусгадаг болжээ.

 “Бахдам дүрсний эффект нь... Чю чухам ямар учраас ийнхүү ордны хэв маягтай нарийн холбогдсоных нь тайлбар болж болох юм.”

Ордны хаалга: Хуйлаасыг хөврүүлэх нь яг л аянд гарч, өгүүлэл уншиж эхлэхтэй адил. Хамгийн баруун талд чи униар татсан уяхан Дорнын модон дундуур замдаа гарснаа хааны ордны хэрэмлэсэн цэцэрлэгт тулна. Гоёмсог улаан хаалга нээлттэй байх ба цэцэрлэгт орсны дараа манан гэнэт арилж, шувуу харагдана. Хавар цаг иржээ.

Цэцэрлэг арчилж байгаа нь: Энд хоёр эмэгтэй хоорондоо ярьж байхад гурав дахь нь тонгойн эртний сэрийсэн хадны төрхийг зөөллөсөн бут янзалж байна. Хуйлаасан дахь олон дүрүүдийг цөөн хэдээр нь өөр өөр ажил хийж буй хоорондоо эвтэй хэсэг бүлэг болгон байрлуулах нь Чю Иний арга барилын онцлог ажээ.

Гоёмсог хувцас: Хэдийгээр зурагт гарч буй орчин төсөөллийн, зохиомол хэдий ч татвар эмсийн өмссөн хувцас нь Хан гүрний үеийн жинхэнэ хувцсууд ажээ. Нэлмэгэр хантааз, нөмрөгүүд нь тэдний гоо сайхан, ялдам хөдөлгөөнийг тодруулж өгчээ.

Хааны тогос: Ордны хаалганы ойролцоо хос тогос юм тоншин алхана. Тэд сүүлүүдээ эсрэг зүг хандуулан хоорондоо хажуулдаж зогсох нь ордны хэрэм, шуудууны шугамтай хөндлөлдөж харагдана. Ийм хөндлөлүүд хуйлаасын турш үргэлжлэн хэмнэл, үргэлжлэлийн мэдрэмж төрүүлнэ. Гоёхон залаа, сүүлтэй тогосыг эрт дээр цагаас Ази, Европын аль алинд нь хааны ордны бэлэг тэмдэг гэж үздэг байжээ.

Төгс гоо үзэсгэлэн: Энэ хоёр эмэгтэй чимээгүй хэвтээд ном уншиж байна. Шуу, тохойных нь дээхнэ төгс дугуй царай бага зэрэг ташуулдсан харагдана. Тэднээр төгс гоо үзэсгэлэнг харуулсан байж болох юм. Нүднүүд нь эрүү, үсний шугамын яг голд байх ба хөмсөг уруул нь жирэвгэр, харин хамрыг нь бүхэлд нь ганц шугамаар харуулсан байна.

Суралцаж буй хатагтай нар: Эзэн хааны татвар эмс цагаа хэрхэн өнгрүүлдэгийг тэдний боловсрол, соёл, өндөр хэргэмээр харуулжээ. Зарим нь шатар тоглож, уран бичлэг сурч байна. Харин зарим нь зураг зурж, хөгжим тоглоно. Эдгээр нь тэд гоо сайхан, оюун билгийн эрдэмд хэр сонирхолтой байсны дохио болжээ.

Хөрөг зурагч: Хааны бага хатдын нэг нь хөргөө зуруулж байна. Энэхүү жижиг үзэгдэл ордны зураач Мао Иэнь-Шоу, үзэсгэлэнт Ван Чао-чуньтай холбоотой ажээ.

Хөгжим бүжиг: Татвар эмсийн нэлээд нь урлагийн авьяастай байв. Энд бусад нь бүжиглэж байхад гурван эмэгтэй хөгжим тоглож байгаагаар зургийн зохицлыг хадгалжээ.

Л.Номин

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (42)
  • 06-28 13:20
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 06-27 22:42
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-28 13:20
    Retweet (1)
  • 06-28 13:19
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-28 13:17
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-28 13:10
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 06-28 13:24
    Retweet (0)
  • 06-28 13:24
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)