Art: Моод маягийн гэрлэлт...
2014 оны 10 сарын 30

Лондон хотын захад латин хэлний багш Ричард Хогарт болон Анне Гиббонс нарын  анхны хүүхэд болон мэндэлсэн Уильям Хогартыг нэр алдартай уран зураач болно гэж тухайн үед хэн мэдэх билээ. Гэхдээ тэрбээр багаасаа л уран зураг няхуур ажигладаг,   ой  тогттоолт сайтай,   авьяасын өгөгдөлтэй байсан нь түүнийг зураач болох нь гэсэн ойлголтыг эцэг эхэд нь эрхгүй төрүүлсэн гэдэг.

Түүнчлэн цуврал зургуудаараа дэлхийн уран зургийн түүхэнд нэрээ үлдээж, өдгөө нэр нь тодрон үлдсэн байх юм. Түүний  цуврал зурагнуудаас хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг бүтээл нь “Моод маягийн гэрлэлт: Гэрлэх тохиролцоо” юм. Энэ цувралд хүмүүсийн байгаа байдал, өнгө төрх, өрнөж буй үйл явдал, тухайн орчны уур амьсгалыг бодьтойгоор дүрсэлж илэрхийлсэн байдаг.

Уильям Хогарт энэ зургийн дүрслэлээр аль ч үед байдаг ёс суртахууны доройтолт, мөнгөний төлөөх гэрлэлт, хүмүүсийн сул дорой занг ёгтлон харуулжээ. Хогарт ийм элдэв гэмээр ч юм шиг сонин мөртлөө өнөөгийн хийгээд аль ч үед хуучирдаггүй мөнхийн гэмээр сэдвүүдээр зургаа туурвидаг байжээ. Хогартын энэ зураг хэний ч анхаарлыг татахаар илүү нарийвчлалтай, сайн гүйцэтгэлтэй байгаа нь илт.

Лондонгийн тансаг байшингийн уужим өрөөнд чинээлэг худалдаачин, гүн хоёр тус бүртээ ашигтай байхаар гэрлэлтийн тохиролцоо хэлэлцэж байна. Худалдаачин гүн Үрэн-Таран, нэрнээсээ л бараг мэдэгдэж байгаа хамаг хөрөнгөө үрсэн сурвалжтаны хүүтэй охиноо гэрлүүлэн язгууртан болохыг сонирхож байна.

Сүйт залуу энэ бүхнээс залхсан байдалтай харагдаж байгаа бол хуульч охины чихэнд юм шивэгнэж байна. Харин нягталж үзээгүй төлбөрийн данс тооцоог гүнд сарвайж байгаа харагдаж байна. Ийнхүү тааламжгүй нөхцөл байдлаа гэрлэлтээр шийдэх эмгэнэлт үзэгдэл гарч байгааг Хогарт харуулжээ.

Түүний “Гэрлэх тохиролцоо” цуврал зураг  бусад бүтээлийнх нь нэгэн адилаар театрын тайзтай төстэй орчинд яг л тайзан дээр жүжиг тоглогдож байгаа мэт байдлаар сонирхолтой түүх өгүүлдэг болохыг “Аугаа уран зургууд” номонд өгүүлжээ.

“Хогартын зураг бүр яг л гэмт хэргийн үзэгдэл мэт харагддаг. Үзэгчийг мөрдөгчийн нүдээр гүйлгэн харж, уран зураачийн үлдээсэн учгуудыг олохыг урьдаг юм.”     ( Том Лаббок )

Хогартын хайрыг булаасан хүн бол Жеймс Торнхиллийн охин Жейн байлаа. Түүний энэ сонголтыг эцэг эх нь хүлээн зөвшөөрдөггүй байсан тул Хогарт 1729 оны 3-р сарын 25-нд хайрт бүсгүйгээ барьцаалан түүнтэй нууцаар Peddingtonskoy сүмд гэрлэх ёслолоо хийсэн байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний эцэг эх нь энэ явдалтай эвлэрсэн бөгөөд тэрбээр уран зургаа ч гайхалтайгаар туурвиж эхэлсэн юм.

Харин одоо “Моод маягийн гэрлэлт: Гэрлэх тохиролцоо” зургийн талаар нарийвчлан хүргэж байна.

Гүн Үрэн Таран: Хиймэл үс зүүсэн, булцгар төрхтэй гүн Үрэн-Таран худалдаачны охиныг өөрийн сурвалжит гэр бүлдээ оруулах гэж байна. Үүний төлөө тэр багагүй их хөрөнгө хүсэж байгаа нь ил тодорхой. Түүний эрх ямбатай дүр төрх нь боосон хөлийнх нь байдлаар илүү харагдаж байна.

Хотын худалдаачин: Бэр болох гэж буй охины эцэг-тод улаан хантааз өмссөн худалдаачин гэрлэлтийн гэрээг харан сууж байгаа нь түүний арга ядсан байдлыг илэрхийлэх бөгөөд энэ нь санаа зовсон байдлыг давхар илэрхийлж байгаа нь гарцаагүй.

Барилгын ажил: Цонхоор харахад гадна талбайд асар том барилгын ажлын тавцан харагдаж байна. Энэ нь гүнгийн шинээр бариулж буй харш бөгөөд үүгээр түүний бодлогогүй үрэн таран байдлыг харуулжээ. Барилга дуусаагүй байгаа нь гүн мөнгөөр тасарсныг харуулж байна.

Төлөх өр: Нягтлан нь Үрэн-Таран гүнд шинэ харш бариулсантай холбоотой байж болох төлөх өрийн төлбөрүүд гардуулж байна. Төлөх өрийн бичгийг гэрлэлтийн гэрээтэй хамт харуулснаар Хогарт хоёр эцгийн хоорондох наймааг тун ч ёжтой харуулжээ.

Хүргэн болох гэж буй залуу: Туниагүй виконт ирээдүйн эхнэрээсээ илүү толин дахь өөрийнхөө тусгалыг илүү бахдаж байх шиг байна. Хамгийн сүүлийн үеийн Франц загвараар хувцасласан гүнгийн хүү эх газарт өмнө нь хөл тавьсан нь эргэлзээгүй. Эцгийнхээ нэгэн адил тэрбээр зугаа цэнгэлийн амьдралаар замнагч бөгөөд хүзүүн дээр нь “Франц улаан бурхан” буюу тэмбүүний ул мөр болсон хар толбо харагдаж байна.

Бэр болох гэж буй бүсгүй: Өөрийгөө өргөмжилсөн нөхөр нь болох гэж буй залууг бодвол илүү даруухан хувцасласан охин Бурман-Амт хэмээн онож нэрлэсэн хуульчийг анхааралтай сонсож байна. Энэ нь хуульчийн увайгүй занг цухас харуулна. Цувралын сүүл хэсэгт хуульч түүнийг эргүүлдэхийг бид харах болно.

Мэдуза: Залуу хосын голд, цаад ханан дээр Караважийн 1597 онд зурсан Мэдузатай нэлээд адилхан зураг харагдана. Могойн үстэй энэхүү Герегийн домгийн мангасаар тохироогүй хосд тохиох гэж буй азгүй явдлыг илэрхийлжээ.

Ноход: Залуу хосын азгүй холбоог зүүн доод буланд байгаа хооронд нь дөнгөлсөн хоёр нохой илтгэж буй юм.

Уран зураг таашаан сонирхогч эрхэм танд “Моод маягийн гэрлэлт: Гэрлэх тохиролцоо” хэмээх энэхүү бүтээлийг тодотгон танилцуулсандаа таатай байна.

Л.Номин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (45)
  • 08-16 19:12
    Retweet (25)
  • Retweet (20)
  • Retweet (17)
  • 08-18 10:23
    Retweet (12)
  • 08-18 09:43
    Retweet (6)
  • 08-18 10:22
    Retweet (5)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 08-18 10:19
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 08-18 09:34
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 08-18 10:52
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 08-18 10:49
    Retweet (0)
  • 08-18 10:49
    Retweet (0)