Жүжигчин Э.Алдар: Эхнэр охин хоёр маань энх амаржлаа 3кг 750г охинтой боллоо
2022 оны 11 сарын 23

“Фaнтастик” продакшны жүжигчин Э.Алдар Бүүмтаун хамтлагт байхаасаа л охидын анхаарлыг татсаар ирсэн авьяаслаг нэгэн.

Үеийнхнээсээ хожуу гэр бүл зохиосон ч хөөрхөн охин сайн ханьтай болоод амжсан. Түүний үзэсгэлэнт гэргийг Хулан гэдэг. Жүжигчин Э.Алдарын хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, халамжит хань болохыг хүсдэг тухайгaa дурдаж байсан. Хосууд хөөрхөн охинтой бөгөөд тун удахгүй шинэ гишүүнээ өлгийдөн авах гэж байгаагаа олон нийтэд хуваалцаж байсан билээ. Тэгвэл жүжигчин Э.Алдар цахим хуудаснаа нэгэн сайхан баярт мэдээгээ хуваалцсан нь гэр бүлийн шинэ гишүүнээ өлгийдөн авжээ.

Жүжигчин Э.Алдар цахим хуудаснаа:

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр ын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Монгол улсын хүний гавьяат эмч Ж.Оюунцэцэг болон төрх эмнэлгийн хамт олонд гэр бүлийнхээ өмнөөс гүнээ талархал дэвшүүлье.  Та бүхэндээ маш их баярлалаа. Эхнэр охин хоёр маань энх амаржлаа 3кг750г охинтой боллоо. Хайрт Хулан чамдаа би нь зөндөө их хайртай шүү мөн баяр хүргэж байгаа аав ээж төрөл садан болон ах эгч найз нөхөд дүү нартаа зөндөө их баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet