Жүжигчин О.Дөлгөөн ”Бусаны эрүүл мэндийн элч” болжээ
2022 оны 11 сарын 22

Мөрөөдлөө биелүүлэхийн тулд жүжигчин болсон О.Дөлгөөн “Маш нууц”,  “Single ladies”, “Амьдралд тавтай морил”, “Хайрын эрэлд”, “Тэнгэрээс буусан од” зэрэг дэлгэцийн олон дүрээрээ олны талархлыг хүлээсэн жүжигчин. Үүний сацуу “Ромео Жульетта” жүжгийн Жульетта, “Гамлет”-ын Офелиагийн дүрийг амилуулж, хэр чадалтай, чансаатай жүжигчин гэдгээ харуулж байлаа. Тэрбээр сүүлд Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл хатны дүрд тоглон олны хүндлэлийг хүлээсэн. 

Авьяаслаг жүжигчин маань БНСУ-ын Бусан хотын дарга Park Heong-joon-оос "Бусан хотын эрүүл мэндийн элч" хэмээх хүндэт өргөмжлөлийг гардан авчээ.

Энэ талаараа тэрээр өөрийн цахим хуудаснаа:

"Энэ нь хүн эмчлэх эсвэл сайн үйлсийн аян зохиох, солонгосоор ярьж орчуулга хийх ямар ч шаардлагагүй үүрэггүй юм байна лээ шүү! Ер нь бол Бусан хотыг таниулан сурталчилах, мэдээллийг түгээх эх орноо сурталчилах үүрэг бүхий бэлгэдлийн зүйл юм байна лээ. Мөн нэмж хэлэхэд Монгол улсаас тодорхойлж санал болгоогүй бөгөөд Бусан хотын шийдвэр учраас уригдаж очсон байгаа шүү" хэмээн тайлбар хийжээ.

 

Үзэсгэлэнт залуу жүжигчин маань сүүлийн өдрүүдэд аялалын сонирхолтой бичлэгүүдээ фэйсбүүк, инстаграмдаа байршуулж, олны анхааралд багтаад байсан бол энэ удаад ийнхүү Бусаны эрүүл мэндийн элч болсноо дуулгав. Монголчуудын хувьд олон өвчний шалтгаанаар БНСУ-г зорьдог бөгөөд энэ бүхэнд залуу жүжигчин бүсгүй маань өөрийн хувь нэмрээ оруулахаар болжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet