Гялгар киноны гол дүр
2022 оны 11 сарын 22

Залуу сайхан насандаа тэргүүндээ миссийн титэм зүүж явсан энэ бүсгүйг Д.Бямбасүрэн гэнэ. Анагаахын 1-р курсын оюутан байхдаа сургуулиа төлөөлж сайхан бүсгүйн тэмцээнд оролцох үүрэг авч байж. Улмаар “Бүлээн нурам” киноны Эсүгийн дүрд шилэгдэж, дараа жил нь амьдралынхаа ханьтай учирсан гээд түүний залуу халуун насны өдрүүд яг л 60-аад оны гялгар кино шиг.  Хамгийн өндөр боловсролтой мисс гэх мэт олон тодотгол түүнийг илэрхийлэх бөгөөд өдгөө тэрээр БНСУ-ын “Женерал био” компани, зэрэг зиндаагаараа дэлхийд 4-т жагсдаг CareCella брендийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “ЭсүРайз” компанийн захирлын алба хашиж байгаа аж.  Сайхан бүсгүйчүүд хүнтэй суугаад, сураггүй гэдэг бол түүнд нөлөөлсөнгүй. Миссүүд дундаа ажилтай, гайгүй амьдраад байгаа нь одоо Бямбаа юмуу даа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet