Н.Ариунболд: Эр хүнийг шинжье гэвэл эхнэр, хүүхдээ яаж авч байгааг нь харчих хэрэгтэй
2022 оны 11 сарын 22

 

“Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд буюу Бооёо хошиг урлагийн алтан төлөөлөл болсон уран бүтээлч билээ. Түүнийг уран бүтээлч гэхээсээ илүүтэй сайн аав гэдгээр нь хүмүүс мэднэ.

Тэрбээр “Би илүү цаг гарвал гэр бүл, хүүхдүүдтэйгээ байхыг их боддог. Би дөрвөн охинтой, охидууд гэдэг өөрөө хүч муутай, тамир муутай, эд нар минь хайрлуулах гэж услуулах гэж ирсэн цэцэгс юм. Аль болох л хүүхэд байхад нь цаг хугацааг нь цуг өнгөрүүлчих юм сан. Тэртээ тэрэнгүй хүний гэрт айлын гал бариад л явна. Айлд очих юм чинь гэртээ байгаа дээр нь хамт байя даа гэсэн бодол толгод байнга байдаг. Дөрвөн охиноо хайраар дутаачихгүй юм сан гэж их хичээж явдаг. Хажууд эхнэр гэж хүн байна. Ер нь тэгээд эр хүнийг шинжье гэвэл эхнэрээ яаж авч явж байгаагаар нь шинжих хэрэгтэй. Үр хүүхдээ яаж авч байгаагаар нь шинжих хэрэгтэй” хэмээжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet