Загварын хатан хаан Д.Пүрэвсүрэн эргэн ирэлтээ хийлээ
2022 оны 11 сарын 18

Монголын загварын салбарын томоохон төлөөллүүдийн нэг бол яахын аргагүй топ модель Д.Пүрэвсүрэн билээ. Тэрбээр Соёл урлагийн их сургуульд жүжигчний мэргэжил эзэмшиж улмаар олон киноны гол дүрийн эзэн болсон юм. Эмэгтэй хүн бүрт өөрийн амьдралын хэв маягаар үлгэр жишээ болдог Д.Пүрэвсүрэн маань загварын салбартаа эргэн ирэхдээ  өөрийн гоо үзэсгэлэнгээ тодотгож гайхууллаа.

Тэрбээр тун удахгүй зохион байгуулагдах гэж буй загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалын жил бүр зохион байгуулдаг загварын шоуны нүүр царайгаар ажиллажээ. Тэрбэр өөрийн гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд амьдралын хэв маягаа эрүүл идэвхтэй байлгаж бүжгийн спорт болон иогоор хичээллэдэг байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet