Дуучин Б.Сарантуяагийн хүүхдүүд ийм том болжээ
2022 оны 11 сарын 18

Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа нь Монголын орчин үеийн поп урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ “Мөнгөн харандаа” хамтлагт дуулдаг байхдаа урилгаар дунд сургуулиудад олонтаа очиж тоглодог байсан тул тэр үеэс л нэр хүндтэй болж алдаршиж эхэлсэн учир үеийнхээ хөвгүүдийн анхаарлын төвд байдаг байжээ. Поп хатагтайн үндсэн хобби нь дуу бөгөөд дуугаараа л ганцхан амь зууж байгаа хүн хэмээн ярилцлаганд дурджээ. Мөн тэрээр эрүүл зөв хоололт, мацаг барих хичээлд сонирхон суудаг. Ориг Монгол хэв маягаар амьдархыг хичээдэг гэнэ лээ.  Дуучин Сарантуяа гурван хүүхдийн ээж, бөгөөд ганц бие хүчирхэг ээжүүдийн нэг юм.

Хүүхдүүд нь өдгөө том болцгоосон бөгөөд хамгийн бага охин нь энэ зун 16 нас хүрсэн байна. Харин том хүү Б.Эрхэмбилэг хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээнгүйлэн ажиллаж сурдаг ухаалаг хүү юм. “Ариг аня”-д нэг хэсэг зөөгч хийж байсан тэрээр хичээлээ тараад бие даалт, даалгавруудаа хийсний дараа 16.00 цагт ажилдаа явж 12.00 цагт тардаг байжээ. Аль болох өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог ба усан бассейн, фитнессээр чөлөөт цагаараа хичээлдэг байна.

Зөөгч хийж байсан талаараа тэрээр би эндээс маш олон зүйлсийг сурч байгаа. Хүмүүстэй харилцаж, эв дүйг нь олж юу хүсэж байгааг нь сайн ойлгодог юм байна лээ. Өдөр бүр л өөр өөр зан араншинтай олон янзын хүмүүс үйлчлүүлж байгаа шүү дээ. Тиймээс хүн бүрийг ялгалгүй харьцаж үйлчлүүлэгчийг хүндлэх соёлд суралцаж байгаа.

Дуучин Сарантуяагын хүү зөөгч хийж байна гэж хэлэх нь надад ямар ч хамаагүй. Би энд амьдралын зах зухаас нь л сурч, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч байна. Нөгөө талаар хөлс хөдөлмөрөөрөө олсон мөнгөө гамтай хэрэглэж, зөв зүйлд зарцуулахыг хичээдэг. Өөрт хэрэгтэй байгаа зүйлсээ эцэг эхээрээ авхуулах биш, өөрөө хөдөлмөрлөж олбол илүү үнэ цэнэтэй шүү дээ хэмээжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet