Бондгор бондгор хөөрхөн дөө
2022 оны 11 сарын 18

Жүжигчин З.Онон "Бүтэн амьдрал" хэмээх бүрэн хэмжээний олон ангит кинонд тоглож монголчуудыг хэсэгтээ л Солонгос сериалаас хөндийрүүлж, авьяас чадвараараа байлдан дагуулах шиг болсон. Энэ киногоороо карьераа авч үлдээд ямар чадвартай болохоо харуулж чадсан гэхэд болно. Жүжигчин хүн өөрийгөө авч чаддаг хаяж чаддаг гэдэг шиг "Манайд нэг удаа" кинон дээр дэлбэртлээ зодуулсан төрхтэй гарч олныг бухимдуулсан. Маск продакшнаас харьяалагддаг байхдаа олны нүдэнд тунаж харагдаагүй жүжигчин бүсгүй ёстой л нуугдсан эрдэнэ байсан гэхэд хилсдэхгүй. Нэгэн хэвийн жүжиглэлтийг харуулдаг байснаас ядаж л Ононоо шиг дэлбэртлээ зодуулаад эсвэл хөхөөрөө гангарч анхаарлын төвд байж чадсан нь дээр биз. Энэ бүсгүйд ер нь л комплекс алга. Үхтлээ турж биедээ мэс хүргэхгүй өөрийнхөөрөө байгаа нь хайр юм даа. Түүний дараагийн дэлгэцийн уран бүтээл тун удахгүй үзэгч олонд хүрэх нь гэх шум дуулдаад байгаа. Тэгвэл жүжигчин бүсгүй энэ удаад ямар дүрээр эргэн ирэлтээ хийх бол? 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet