ХАРХОРУМ 2022 | Мэдрэмжийн эрэл хайгуулчдад зориуллаа...
2022 оны 11 сарын 4

Visual Art-ыг 11 метр өндөр, 360° хэмжээс бүхий дэлгэцээр үзэнгээ шилдэг DJ нарын хөгжмийг сонсох боломжийг "KHARKHORUM Visual Art & Music Festival 2022" хөгжимд дурлагсдад олгох гэж байна. 

Техно болон хаус урсгалын хөгжмийг лазер гэрлийн шоутай хослуулахын сацуу уран зургийн дүрслэл бүхий "Visual art"-р баяжуулсан нь та бүхнийг өөр хэмжээст аваачих болно. Хөгжмийн хэмнэлд уусаж, хөвөн нисэх та бүхнийг гадаадын 4, Монголын 11 Dj  шилдэг сетүүдээрээ дайлах болно. Мөн өөр өөрийн гэсэн онцлог бүхий уран бүтээлчдийг сонсонгоо шилдэг 8 бартендерийн тусгай цэсийг энэ үдэш амтлах боломжтой. 

Тус фестиваль энэ сарын 5-ний өдөр буюу энэ бямба гарагт орчин үеийн хүчирхэг техник хэрэгсэл бүхий "Steppe Arena"-д зохион байгуулагдана. Энэ төрлийн шоуг өмнө нь ийм хэмжээний том байгууламжид зохион байгуулж байсан түүх үгүй. Түүхийн гэрч болох энэхүү торгон мөчийг та гурван тайзнаас сонгон мэдрэх боломжтой аж. Цаашид энэхүү фестивалийг Монгол улсад уламжлал болгон зохион байгуулна гэдгээ зохион байгуулагчид онцоллоо. 

 

Оролцох уран бүтээлчид: 

  • Gui Boratto
  • Edward (giegling)
  • San Proper
  • Manoman
  • Anu Dol
  • Biliguudei
  • Deez
  • Eid55558.55
  • Enkoolion
  • Gerlee Merlee
  • Giin
  • Mara
  • Odissey
  • Nomt
  • Psychedelicprism

Анхааруулга: Нарны шилээ авахаа мартуузай... 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet