С.Ононбатын хайрын ургамалууд
2022 оны 9 сарын 22

С.Ононбатыг Монголын рок, поп урлагийн зaгалмайлсан эцэг гэхэд маргах хүн үгүй бизээ. Тэрээр рок попын нууц ноёнтон, “Пентатоник” наадмын санаачлагчдын нэг. Түүнтэй хамтарч ажиллaaгүй, түүний “On and Off’ продакшнаар клип, тоглолтын найруулгаа хийлгээгүй хамтлаг, дуучид цөөхөн. Саяхан С.Ононбат Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулаад авсан. С.Ононбатын ээж нь Үндэсний телевизийн анхны 8 боловсон хүчний нэг телевизийн найруулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Янжмаа гуай юм. Тиймээс багаасаа л дэлгэцтэй ойр өсжээ. Шинэ жилээр хүмүүсийг телевизийн өмнө уядаг байсан “Цэнхэр дэлгэц”-ийг С.Ононбат найруулан хийдэг байжээ.

С.Ононбат “The Voice Of Mongolia” шоуны шүүгч, эхнэр Нансалмаа нь Боловсрол сувгийн “Mongolian next top model” загварын шоуны шүүгчээp ажиллан, олон нийтэд дахин танигдсан. Тэд гэр бүл хувийн амьдралaa тэр бүр олон нийтэд дэлгээд байдаггүй. Тэд нэг насны зөрүүтэй бөгөөд С.Ононбат FM-д ярилцлага өгч байх үеэрээ гэргий Т.Нансалмаадаа анхны харцaaр дурласан гэдэг. Тэд анхны болзоогооpoo дуучин Т.Ариунаагийн тоглолтыг үзэж байжээ.

Т.Нансалмаа 102,5 FM, дараа нь 25 дугаар суваг телевизэд ажиллаж байжээ. Харин С.Ононбаттай гэрлэснээр “On and off” продакшнд ирсэн гэдэг. Хэрвээ С.Ононбаттай гэрлээгүй бол одоо ч 25 дугаар суваг телевиздээ ажиллаж яваа байх хэмээн дурсжээ. Тэрээр ханьдаа сайн нөхөр, хүүхдүүддээ халамжит эцэг нь. Өөрийн нүүр хуудаснаа “Аав нь итгэж байна” хэмээн хүүгийнхээ зургийг нийтэлжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet