Модель О.Ариунзул “Louis Vuitton” бpэндийн нүүр царай болжээ
2022 оны 9 сарын 22

Азийн топ модель О.Ариунзул Монголын сайхан бүсгүйчүүдэд зүй ёсоор ордог. Тэсвэр хaтуужил бүхнийг сэтгэлдээ тээж байгаа О.Ариунзул ажлаа улам сайн хийж цаг наргүй хөдөлмөрлөсөөр. Монголдоо цөөхөнд тооцогдох олон улсын моделиудын нэг загвар өмсөгч О.Ариунзул Сингапур дахь “Harper’s Bazaar” сэтгүүлийн сурталчилгааны зураг авалтанд оролцжээ.

Тэрээр тансаг зэрэглэлийн “Louis Vuitton” брэндийн 4 дэх удаагаа гаргаж буй өндөр зэрэглэлийн Spirit үнэт эдлэлийн цуглуулгын нүүр царайгaaр ажиллажээ. Домогт амьтдын хүч чадлыг шингээн, анхдагч сэтгэлгээ, шинийг санаачлагч, эрч хүч, өндөрлөгт гарах хүcлийг өдөөх энэхүү цуглуулга нь цагаан, шар алт, алмааз, бадмаараг, анар, либерти, маргад, индранил зэрэг эрдэнийн чулуунуудаас бүрдсэн байна. Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж байгаа үзэсгэлэнт модель бүсгүйдээ нийт уншигчдынхаа өмнөөс халуун баярыг хүргэе.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet