Сильвестр Сталлоне эхнэрийнхээ зургийг даран ИРВЭС шивүүлжээ
2022 оны 9 сарын 16

76 нас хүрч байгаа жүжигчин Сильвестр Сталлоне өнгөрөгч наймдугаар сард 25 жилийн гэрлэлтдээ цэг тавьсан. Эх сурвалжуудын дурдаж буйгаар түүнийг нохойноосоо болж эхнэрээсээ салсан гэж байгаа ч өөрөө энэ таамгийг үгүйсгэдэг.

Гэсэн ч нэрт жүжигчний гаргаж буй үйлдлүүд  олныг гайхшруулсан хэвээр байна. Сталлоне залуудаа эхнэртээ зориулан биедээ шивээс хийлгэсэн байдаг. Баруун гаран дээр нь түүний эхнэрийн хөрөг байдаг байсан бол саяхнаас энэ шивээсээ арилган, Буткус нохойнхоо хөргийг шивүүлжээ.

Энэ нь тэдний салалтын шалтгааныг илтгэж байгаа тухай шуугиан намжиж  амжаагүй байхад зүүн гаран дээрх эхнэрийнхээ нүдний зургийг даруулан ирвэс шивсэн нь ил болж орхив. 

Сильвестр Сталлонегийн эхнэр Женнифер Флауин гэр бүл цуцлуулах өргөдөлдөө түүнийг гэр бүлийнхээ эд хөрөнгийг санаатайгаар үрэн таран хийж байгаа тухай онцолсон байдаг. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet