Сэтгэл татам Б.Сэтгэлтүвшин
2022 оны 9 сарын 15

“Girls” кинонд гарч үзэгчидтэй мэндчилсэн гоё охин Б.Сэтгэлтүвшин “Ноён Эмэгтэй” дээр “журам” Нараагийн Байгалиагийн дүрийг бүтээсэн. Ер нь Байгалиа Соронзонгийн оронд очвол ажлаа сайн хийнэ, бүгдийг мэднэ гэдэг чинь энэ кинон дээр утгаараа биелсэн дээ. Гоолиг сайхан бүсгүй киноны турш будагтай, үс гэзэг нь намирч, зэгзийн үзэгчдийн нүдийг хужирласан ч хамгийн их халдлагад өртсөн.

Боевик байдлаараа хэр тулаанч болохоо харуулаад байгаа МУГЖ У.Уранчимэгт хэд хэд нүдүүлдэг гэхлээр хөөрхөн бүсгүйд хүндхэн даваа байсан нь тодорхой. Ямартаа л бүсгүй нэг ярилцлагадаа жинхнээсээ цохиулсан хэлсэн биш “Орлон тоглогч ашигладаггүй юм уу” гэж эрэгтэй фэнүүд нь өмөөрсөн сэтгэгдэл бичиж байна билээ. Гоё хүүхнүүд үсрээд л нууц амрагийн дүрд оноогддог нь бичигдээгүй хууль. Тэгвэл Б.Сэтгэлтүвшин зодно чиг зодуулна чиг, хөөрхөн мөртлөө хэрцгий, санасандаа хүрэхийн тулд зөвхөн эр хүнийг ашиглаад үл зогсох багтаж ядсан харизма гаргаснаар нууц амрагаас давсан жүжигчин болох нь харагдсан.

Ер нь өндөр гоолиг бүсгүйчүүд яагаад од болдоггүй юм бол, гол дүрд тоглох яагаад хэцүү байдаг вэ. Нэгдүгээрт зохиолчид ийм бүсгүйчүүдэд тийм ч элгэмсүү биш. Хоёрдугаарт жүжигчин залуус өндөр байх нь тун цөөн. Гэхдээ эмэгтэй хүнд айлын эхнэр эсвэл амраг байхаас өөр дүр байж болох нь. Сэтгээч ээ сэтгээч. Сэтгэл татам Б.Сэтгэлтүвшин дараагийн дүрээ бодож сонговол Байгалиагаас Соронзон болох эсэх цаг хугацааны л асуудал боллоо.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet