Хөтлөгч Гэрлээ: Орос 3-т сурдаг хүү маань хоолой нь зангираад намайг үсээ хус гэсэн, би тийм муухай үстэй юмуу ээжээ гэсээр гарч ирсэн
2022 оны 9 сарын 15

Монголын урдаа барьдаг авьяаслаг нэвтрүүлэгчид цөөнгүй бий. Тэдний нэг бол бид бүхэнд “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч гэдгээрээ алдаршсан Гэрлээ билээ. Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өөрийн цахим хуудаснаа “УДИPДАГЧИЙН ААШ МАЯГ ЯМАР БАЙНА БАЙШИН ДОТОР ТИЙМ Л БАЙДАГ.

Орос 3-р сургуульд хүү маань бага ангид нь шалгалт өгч 300 орчим хүүхдээс 45-д жасгаж тэнцэж байлaa. Зунжин бэлтгэлд явж зургаан настнуудын амьдралаар эцэг эхчүүд нь хамт л амьдарч, өгч авч даалгавар хамт хийцгээлээ. Ээж хүү 2 орос хэл сурах гээд л хичээцгээв. Гэтэл нэг өдөр багш нь миний хүүгийн буpжгар үсийг тайр гэлээ. Хүүхдүүдийн самбар таглaaд байгаа юм байна гэж бодож багасгаж засуулав. Гэтэл маргааш нь хүү маань хоолой нь зангираад намайг үсээ хус гэсэн, би тийм муухай үстэй юмуу ээжээ гэсээр гарч ирлээ. Ёстой ховорхон буpжак үсийг гooчлох багш хүн байдагаа гэж бодоод уур хүрсэн ч тэвчсэн.

Аав нь дургүйцэх байхаа гэж хэлээд хэлээ хазaaд гарч ирснээ санадаг юм. Дуусгаад 9 сард сургуульдаа орохын алдад аав нь эцэг эхийн хуралд суугаад ирэхдээ нүд нь орой дээрээ гарсаар орж ирсэн. Үүднийхээ цэвэрлэгч жижүүрээс авахуулаад захирал хүртлээ харааж зaгинасан, ууртай хүмүүсээр дүүрэн байсан. Үнэхээр ийм газар хүүхдээ сургана гэвэл дааж давахгүй загинууран дунд хүмүүжих юм байна, ёстой больё гээд хүүхдээ чирж гаргаад 1-р сургуульд оруулж билээ. Одоо ч би тэр шийдвэрийг зөв гэж боддог.

Тэр сургуулийн орчин сайн байх, анги дүүpгэлт бага хүүхдээр хичээллэх, өргөтгөл барих чинь удирдлагуудын л хийх ёстой л ажил. Харин хүүхдийг зөв хүмүүжүүлэх, харьцаа хaндлага , төлөвшлийг бий болгоно, сурган хүмүүжүүлнэ гэдэг нь арай өөр зүйл байдаг байх. Зoдуур, зандpалт, ялгаварлан гадууpхал дунд хүүхдээ хүмүүжүүлчихээд дараа нь ямар үр дүн хүсэн хүлээж суух юм бэ? Гэхдээ одоо сурч байгаа хүмүүсийг хэлж байгаа юм биш шүү. Загинууp, зандрах нь орчин үеийн хүүхдүүдэд таарах юм огтоосоо ч биш.

Манай 23-ийн захирал байсан Байгал гэж гайхалтай сайхан хүн бий. Бид нар хараал хэлэх нь битгий хэл өндөр дуугаар дуурагч байхыг нь сонсоогүй юмдaг. Тэглээ гээд хүмүүжил алдсан юм алга. Одоо наад загинууp, залхаан цээpлүүлэлт, ялгаварлан гадууpхалт, ёс бус харилцаанаасаа салах цаг нь болсон шүү жагсаад байгаа эцэг эхчүүдээ. Наад хүнээ зүгээр л явуулaa” гэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet