Танилц: ВГИК төгссөн авьяаслаг Монгол жүжигчин бүсгүй Т.Дашсурмаа
2022 оны 9 сарын 15

 Төрийн соёрхолт Н.Сувд ОХУ-д ВГИК төгссөн нь сайхан бүсгүйгээс нь илүү тодотгодог. Тэгвэл орчин цагт энэ сургуулийг төгссөн нэг бүсгүй киночдын харцыг булааж байна. Залуу жүжигчин Т.Дашсурмаа “Ноён Эмэгтэй”-н хоёр дахь дууны клипэн дээр ийм дүр төрхтэй гарч ирсэн нь цочир сонин.

Яг киноны дүр нь бол 3 гахайны бага дүү нь шүү дээ. Хэрцгий, аймшигтай, хамгийн их зодолддог, киноны эсрэг дүрүүдийн нэгд тун амжилттай тоглосон бүсгүйн гоо үзэсгэлэн тийм ч тод харагдаагүй нь дүрийн онцлог. Бүсгүй оюутан байхдаа “МАМ” кинонд тоглосон юм билээ. Саяхны стар байсан “Сүрэг” кинонд мөн ажиллажээ. Ер нь ОХУ-д жүжигчнээр сурсан бол мундгуудын эгнээнд ордог нь бичигдээгүй хууль. Школ нь хаачих вэ. Дээр нь өөрөө мэдрэмжтэй, дүр төрх нэг иймэрхүү байхад зөвхөн од болоод зогсоно гэж үү.

Олны харцыг булааж анхаарлын төвд байгаа залуу жүжигчин бүсгүйд амжилт хүсье. Мундгуудыг нэг дор цуглуулж 100 хувь мэргэжлийн жүжигчдээр багаа бүрдүүлсэн МУГЖ У.Уранчимэгийн багт орж ажиллан тодорно гэдэг их хувь заяа. Гараа сайн бол бариа сайн даа. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet