Thunder Ноён Эмэгтэйчүүдийн краш боллоо
2022 оны 9 сарын 15

 

Охидын хүсэмжит реппер, сошиал инфлюсер Thunder МУГЖ Т.Ариунаатай “Цасан хаялга” дуулснаар аниа нарын ертөнцөд хөл тавиад байсан. МУГЖ У.Уранчимэгийн хараанд өртсөн залуу дуучин “Ноён Эмэгтэй” киноны хоёр дахь дууг дуулснаар ойрын өдрүүдэд шуугиан тарьж байна. Үг нь яасан ч догь юм, яг л орчин цагийн аниа нарын дүр төрхийг илэрхийлсэн хэгжүүн гоё дуу болсонтой олон хүн санал нийлж байгаа. Фэнүүдээс нь “Thunder салбартаа ноёлж эхэллээ” гэсэн сэтгэгдлүүд хөврөөстэй.

Мэдрэмжтэй продюссер МУГЖ У.Уранчимэг О.Мөнхдалайг од болгож уснаас тачаангуй гаргаж ирснээр өөрийн вкусаа гайхуулсан. Энэ удаад кинондоо тоглуулахгүй ч уран бүтээлээр нь од болгох авьяасаа зах зухаас нь харууллаа. Дууны клипэнд “Ноён Эмэгтэй”-н бүсгүйчүүд гоё сайхан дээрээ тавьж эрчүүдийн харцыг булааж байв. У.Уранчимэг тээр жил “Гэгээн Муза” дээр гоёсон богино торон даашинзаа өмссөн нь энэ олон жилийн турш биеэ нэг жин дээр барьж илүү гоё сайхан болсныг нь илэрхийллээ. Магадгүй кинонд нь энэ хэсэг орсон бол бас л гоё байж дээ гэж үзэгчид шүүрс алдаж байв. Киноны охид яг л дүр дүрийнхээ характерыг харуулж клипэнд хэрхэн сээтэгнэснийг хараад л баймаар байна лээ дээ. Бүх дүрүүд нь үзэгчдийн хайрыг татсан. Хэсэгтээ л энэ бүсгүйчүүдийг хамтад нь дүгнэж цэгнэж, хамтдаа байвал хайрлан хүлээж авахаар боллоо, бид.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet