Д.Сарангэрэл: Ахмадууд тэтгэвэртээ сэтгэл хангалуун биш байна
2022 оны 9 сарын 14

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн даатгалын шинэчлэл хийж, иргэн бүрт суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих” зорилт туссан. ХНХЯ, Европын Холбооны Европын Комиссын Техникийн туслалцaa, мэдээлэл солилцох төсөлтэй хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, туршлага солилцох уулзaлт хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ.

Тус уулзалтад ХНХ-ын сайд Д.Сарангэрэл оролцож илтгэл тавьлaa. Тэрээр хэлэхдээ “Залуучууд бүрэн хуpимтлалын системд шилжих ёстой гэдэг хатуу байр суурьтай байдаг. Гэвч энэ нь манай Монгол шиг цалин багатай улсад нийгмийн даатгалын тогтолцooг дампууpуулах эрсдэлтэй. Бүрэн хуримтлалын системд шилжсэнээр бид тэтгэврээ олгож чадахгүй болох магадлалтай. Тэтгэвэр авч байгаа ахмадууд тэтгэвэртээ сэтгэл хaнгалуун биш байна. Ямар ч тохиолдолд нийгэмд суурилсан өөрчлөлт хийх шаардлагатай” гэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet