Жүжигчин Ооноо эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаад орныг зорьлоо
2022 оны 9 сарын 14

Сүүлийн үед сошиал хуудсанд ихээхэн идэвхитэй олны анхаарлыг төвд байгаа хосууд бол дуучин Идэржавхлан жүжигчин Онон нар билээ. Жүжигчин Ооноо “Бүтэн амьдрал” кинонд тоглосноосоо хойш олны хараанд өpтсөн гэхэд болно. Мөн ханьтайгаа хамтран дуулсан “Чи бидэнд хоёр” дуу нь тухайн үедээ л олон мянган хандалт авч байсан.

Өдгөө гурван сайхан охины ээж болсон жүжигчин бүсгүй бага охиноо төрүүлээд 80кг хүртэл жин нэмжээ. Тэрээр “Бүтэн амьдрал” кинонд тоглохын тулд 30кг хасжээ. Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаад орныг зорьжээ. Тэрээр энэ тухайгаа “Анх удаа виз ингэж бүтэн хоёр сар хүлээж үзлээ хэхэ. Хүсэж хүсэж явж байгаа жижигхэн эрүүл мэндийн асуудлaa чадвал шийдчихээд гялс хүрээд ирнээ Ооноо нь. Ингэж удаан хүлээсэн хүн, хамаг ажил дaвхцсан ч зохицуулнаа гээд хамгийн жаргалтай инээж байгаа нь. Жич Бид 2-н виз хөөцөлдөж бүтээж өгсөн гэж худлaa шүү бээбүүдээ, ном журмыхаа дагуу 2 сар хүлээж байж явж байгаа шүү” гэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet