Памирын ууланд хөлөө хөлдөөсний улмаас гацсан уулчин Х.Бумхишигийг аварлаа
2022 оны 9 сарын 13

Памирын нуруунд ганцаарчилсан авиpалт хийж яваад 5800 мет рийн өндөрт хөлөө хелдөөсний улмаас гацаад байсан уулчин Х.Бумхишигийг 8 хоногийн дараа эсэн мэнд буулгалаа. Түүнийг МУҮХ-ны аврах ажиллагаа хариуцсан С.Ганхүү, Жаргалант клубын тамирчин Э.Даваадорж нар аварчээ.

Уулын ойр хавьд байсан бүх бaaз бууж өндөрт ажиллах аврагч байгаагүй тул Монгол залуус нэгнээ аврахаар Кыргызстан улсыг зорьж, дөрөв хоног тасралтгүй зүтгэсний эцэст үүргээ амжилттай биелүүллээ. Памирын нурууны ноён оргил 7134 м өндөрт оршдог юм. Уулчиддаа халуун баярыг хүргэе.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet