Жүжигчин Золбоотын залуу эхнэр олны харцыг булаав
2022 оны 9 сарын 13

Монголын урлагийн акулуудын нэг “Шилдэг өнгө” продакшны жүжигчин МУСТА Г.Золбоот 1989 онд УБДС-ийн кино драмын ангид элссэнээр түүний урлагийн хүн болох тэр дундаа жүжигчин болох гараа нь эхэлсэн гэдэг. Анхны бүтээл нь “Бүлээн нурам” кино байсан бөгөөд урлагийн тогоонд 20 гаруй жил чанагдахдaa 40 гаруй дүрийг бүтээжээ. Гэхдээ энэ тоо зөвхөн дэлгэцийн бүтээлийнх нь. Харин жүжиг, хошин урлагийн шоу хөтөлбөрийн дүрүүдийг нь оролцуулбал 100 хол давсан дүрийг бүтээжээ. Гэр бүлийн хувьд тэрээр шинэхэн залуухан эхнэртэй болж үрийн зулай хүртэл үнэрлээд амжсан.

Тэгвэл жүжигчин Г.Золбоот "Фантастик" продакшны залуусын бүтээл "Цурам ажиллагаа" киноны нээлтэд гэргийн хамтаар хүрэлцэн иржээ.  Анхны эхнэртэйгээ 20 гаруй жилийн турш ханилсан тэрээр өдгөө хоёр дахь амьдралаа эхлүүлээд буй. Өөрөөсөө 10 насаар дүү Г.Солонго хэмээх бүсгүйтэй дэр нэгтгэсэн жүжигчин Г.Золбоот болон түүний гэргий энэ өдрийн гол дүрүүдийн нэг байв. 

Г.Солонго хэмээх ихэмсэг, даруу төрхтэй энэхүү бүсгүй Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газарт ажилладаг нэгэн. Насны зөрүүг үл тоон амьдралаа холбосон тэд халуун дотно яриа өрнүүлж буй нь камерийн дуранд ийн өртжээ. 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet