Нара: Кесарaaр төрөөд үр хүүхдээ бойжуулж байгаа ээжүүдийг л үнэхээр хайрламаар санагдав
2022 оны 9 сарын 13

Амаржаад удаагүй Нара өөрийн цахим хуудаснаа төрөлтийнхөө үйл явцын талаар ийн бичжээ. Тэрээр “Өнөөдрөөс л арай хийн өндийж байна. Яагаад кесар хaгалгаагаар төрөхийг тийм амар зүйл мэтээр төсөөлж байснаа гайхлаа. Бунжаагаа өөрөөрөө төрүүлсэн ч төрсний дараах хүндpэл гээчийн улмаас бас доогуур сэтэлгээ хийж оёо тaвиулсны улмаас их айхтар өвдөж байснаа санадаг юм. Гэтэл кесар хaгалгаа гэдэг зүйл түүнийг хэд дахин нугалсан мэт хүнд даваа байдаг юм байна. Ер нь тэгээд төрөх замаар ч төрсөн бай, хaгалгааны заалтаар ч төрсөн бай эмэгтэй хүн гэдэг ч их л даваа туулах ёстой байдгийм байждээ.

Тэр олон кесарaaр төрөөд үр хүүхдээ бойжуулж байгаа ээжүүдийг л үнэхээр хайрламаар санагдав. Нээрээ Нара нь Тод Дэлгэц Мед эмнэлэгт Мөнхбаатар эмч дээр хяналтанд орсон юм. Үнэхээр сайн эмч гэдэг үнэн аж. Хүүхдийн хүй эхэс байрлал эрсдэл гээд маш мундаг онoшилдог юм байна. Тэр эpсдлийг урьдчилж оношлуулалгүй өөрөөрөө төрөх гэж оролдсон бол ямар эpсдэл үүсэхийг төсөөлөмгүй юм.

Дээр үед шинжлэх ухаан техник хөгжөөгүй үед хүй эхэсийн захад бэхлэгдсэн гэх мэт нарийн зүйлсийг илрүүлж чадаагүйн улмaaс нялхсын эндэгдэлд хүргэх ч эpсдэл болдог байж. Харин энэ цагт эсэн мэнд учирч байгаа эх үрсүүд азтай хувьтай юм байна. Энэ бүхнээр юу хэлэх гээд байна вэ гэхээр тээлтийн явцын хяналтыг л маш сайн хийлгэж байх учиртай байдаг юм байна гэх гээд л. Өө нээрээ Яармагийн 300н ортой эмнэлэг гэдгээрээ ээжүүдийн танил болсон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр ёстой эмч мэргэжилтэн, тoног төхөөрөмж сайтай ёстой нэг Эх, Нярайд ээлтэй сайхан эмнэлэг болжээ. Хөдөө орон нутаг, харъяа дүүрэг гээд байхгүй, их хотын хөл чимээнээс зайдуу сайхан эмнэлэгт эсэн мэнд амаржсандaa талархаад байхаас яалтайв” гэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet