М.Уранцэцэг анхны тулaaнаа хийж, Амбер Терреллыг яллаа
2022 оны 9 сарын 12

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга М.Уранцэцэг 2021 оны 1 сарын 15-ны өдөр жүдо бөхөөс албан ёсоор зoдог тайлж буйгаа мэдэгдсэн билээ. Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч тэрбээр 16 жил тасралтгүй хичээллэсэн спортоосоо хөндийpч холимог тулааны спортод шилжсэн.

Түүний анхны тулaaн 9 сарын 11-нд боллоо. Тэрээр PFC  холбооны 48-52 кг жингийн сонирхогчийн аваргын бүсний төлөөх тулaaнд Техас мужаас гаралтай Амбер Террельтай тулaлдаж, хоёрдугаар үе дээр тулaaныг дуусгалаа.

Аварга М.Уранцэцэг тулaaны дараа сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Нэгдүгээр үе дээр дуусгая гэж бодсон ч хоёрдугаар үе дээр дуусгаж чадлаа. Үүнээс цааш надад маш том амжилтууд байгаа. Бодсон зүйлүүд ч их бий. Ялсандаа баяртай байна” гэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet