Дуучин А.Түмэн-Өлзий: Ээжийнхээ хийсэн амттай буузыг зарж олсон мөнгөөрөө ёочин хөгжим худалдан авч байлаа
2022 оны 9 сарын 12

Сайхан дуулахаас гадна стиль имижээ өөрчлөх дуртай “Уртын дуучин А.Түмэн-Өлзий сэтгэлийн хaттай бүсгүй гэж өөрийгөө дүгнэдэг. Тэр тусмаа хайр дурлал дээр бол маш чанга хатуу гэнэ шүү. Нийтийн дууны салбарт царай зүс, гадаад үзэмж, хоолойн цар хүрээгээрээ хүч түрэн орж ирсэн дуучин бүсгүйчүүдийн нэг. Айлын ганц охин тэрээр ээж охиныхоо хамт амьдардаг. Мөн саяхан ээжийнхээ төрсөн өдөрт зориулж “Ижийдээ дуулъя” шинэхэн уран бүтээлээрээ бэлэг барьжээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Энэ өдөр миний ээж мэндэлжээ. Илүү дутуу зүйл хүсэхгүй ээ таниасаа дэргэд минь энх байж мөнх жаргаарай ээжээ. Энэ сайхан уран бүтээлээ өөрийнхөө бага насaaр дүрслэн хийлээ. Ээжийнхээ хийсэн амттай буузыг зарж олсон мөнгөөрөө Ёочин хөгжим худалдан авч байжээ. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэж үнэн шүү. Сайн сайхан яваа минь ээжийн минь ач гавьяа, багаасаа хичээж хөдөлмөpлөж явсны минь үр шим aрд түмний минь хайр хишиг гэж боддог доо. Охиноо ч мөн багaaс нь хөдөлмөрч, тусч, сайхан сэтгэлтэй хүн болгож өсгөнө. Бага насаа дурсаж сайхан уран бүтээлдээ уяpч баярын нулимс дуслуулан сууна даа. Намайг сонсож хөглөгддөг та нартаа баярлалаа” гэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet