Дуучин М.Үүрцайхын бие даасан тоглолт хуримын зараар өндөрлөлөө
2022 оны 9 сарын 12

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ бий болгож чадсан Үүрээ буюу М.Үүрцайх. Тэрбээр нэгэн цагт дуучин Мөнхбаттай хослон дуулж олны сонорыг мялааж байсан гайхалтай авьяаслаг уран бүтээлч билээ. Усанд хаясан чулуу шиг алга болсон Үүрээ анхныхаа бие даасан “Дурсамж амьдрал” хэмээх анхны бие даасан тоглолтоо энэ сарын 09-ний өдөр “UG Palace”-д хийсэн билээ.

Нэг үе урлагийн тайзнаа залуусыг уярааж байлдан дагуулж байсан Үүрээ гэнэт гарч ирсэнд фенүүд нь ихэд олзуурхан хүлээж авсан. Тэгвэл түүний тоглолтон дээр түүний нөхөр гэрлэх санал тавьж гэнэтийн бэлгийг барьжээ. Энэхүү гэнэтийн бэлэг нь тоглолтын нэгэн чимэг нь байлаа. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet