Чежүгийн аялал, жуулчлалын салбарынхан Монголд зочилж байна
2022 оны 6 сарын 23

Цар тахлын улмаас дэлхий даяараа зогсонги байдалд ороод байсан аялал жуулчлалын салбар сэргэх цаг үе ирж, монголчуудын хувьд аялал жуулчлалаа сэргээх тал, талын оролдого хийж буй. Тэгвэл энэ удаад Өмнөд Солонгосын аялал жуулчлалын тусгай бүсийн төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Чежү бүс зөвхөн аялал жуулчлалыг тусгайлан хөгжүүлсэн гэдгээрээ дэлхийд ч алдартай.   

Дэлхий даяараа аялал, жуулчлал хэсэг хугацаанд зогсоод байсны дагуу Чежү мөн адил энэ зургадугаар сарын 1-нээс аяллаа сэргээж байгаа. Харин Монгол Улс руу өчигдөр буюу зургадугаар сарын 22-нд анхны шууд нислэгээр Өмнөд Солонгосын зочид ирсэн юм. Тэд зөвхөн зочлох бус аялал, жуулчлалын чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөн Монголын талаас Аялал жуулчлалын хөгжлийн төв, Өмнөд Солонгосын талаас Чежүгийн тусгай бүсийн аялал жуулчлалын холбооныхон хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  

Энэ жилийн хувьд Чежү рүү таван удаагийн шууд нислэг хийхээр төлөвлөөд байгаа. Цаашид ч шууд нислэгийн тоогоо нэмэгдүүлснээр хоёр талын аялал, жуулчлал илүү хөгжих боломжтой гэж Чежүгийн тусгай бүсийн аялал, жуулчлалын холбооны тэргүүн ноён Dongе-Seok Boo онцолж байлаа.

Тэрээр өмнө нь Монголд хоёр удаа ирж байсан. Монголд ирэхдээ үргэлж баяртай байдаг. Чежүгийн аялал, жуулчлалын холбоо 1962 онд байгуулагдсан. Жилдээ гэхэд 3 сая орчим жуулчин хүлээн авдаг. Өмнөд Солонгосын Аялал жуулчлалын яамны төлөөлөгч Kim Ae Sook Монголд анх удаагаа ирж байгаа, цэлмэг хөх тэнгэр нь маш их таалагдсан, цаашид хоёр орны аялал, жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр амжилттай хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаа гэдгээ илэрхийллээ.

Ноён Dongе-Seok Boo гийн хэлснээр Чежүгийн хүн болгон шахуу Монголын тухай мэддэг, ирэх хүсэлтэй байдаг. Харамсалтай нь шууд нислэг цөөхөн учраас нөхцөл бололцоо хязгаарлагдмал байдаг. Гэхдээ цаашид хамтрын ажиллагаагаа улам сайжруулах боломжтой. Тухайлбал Аялал, жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран ажилласнаар маш олон ажлуудыг хийх боломжтой гэж онцолж байлаа.  60 жилийн түүхтэй Jeju Tourism Association 3 салбар, 19 дэд хороотой, тус тусгай бүсэд аялал, жуулчлалын 156 агентлаг, жуулчны 50 зочид буудал, амралтын 17 газар ажилладаг аж.

Аялал, жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ энэ жилийн хувьд аялал, жуулчлалын чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд тус төвийн захирал С.Бат-Эрдэнэ Өмнөд Солонгос, тэр тусмаа Чежү тусгай бүсийнхэнтэй бүх талаар хамтран ажиллана гэлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet