Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүд уран бүтээлээ түр завсарлахаар болсныг өчигдөр зарлажээ.
Тэд өчигдөр орой хамтлаг байгуулагдсаны ойд зориулсан уламжлалт оройн зоогийн үеэр шийдвэрээ зарлажээ. Уг арга хэмжээний видео бичлэг хамтлагийн YouTube сувагт нийтлэгдсэн байна.
“Завсарлага” гэдэг үгийг ажиглагчид түр амсхийж, тус тусын ганцаарчилсан уран бүтээл туурвихад цагаа зарцуулах гэсэн санаа гэж тайлбарлажээ.