“Squid Game” киноны 2-р улирлыг албан ёсоор зарлав
2022 оны 6 сарын 15

Өмнөд Солонгосын “Squid Game” киноны хоёрдугаар улирлын зохиолыг бичиж байна гэж кино найруулагч Хван Дон Хюк мэдээлснийг “Netflix” стриминг үйлчилгээний сайт дамжуулжээ.

“Squid Game” киноны эхний улирлын гол баатар, сөрөг баатар дэлгэцнээ эргэн ирнэ гэж найруулагч онцолжээ. Тэднээс гадна үзэгчид шинэ баатруудтай танилцах гэнэ.

Алдарт киноны хоёрдугаар улирал гарах товыг зарлаагүй байна.

Өмнөд Солонгосын “Squid Game” кино “Netflix” стримингийн хамгийн амжилттай киногоор шалгарсан билээ. 2021 оны есдүгээр сарын 17-нд нээлтээ хийснээс хойш дөрвөн долоо хоногийн дотор тус киног нийт 142 сая хүн үзэж, нийт 1.65 тэрбум цагийг зориулжээ. Тус цуврал “Netflix”-ийн түүхэн дэх хамгийн алдартай цувралаар шалгарчээ. Блүмберг агентлагийн мэдээллээр, тус кино нийт 900 орчим сая ам.долларын орлого олсон байна. Ингэхдээ “Squid Game”-ийн есөн ангийг 21.4 сая ам.доллароор бүтээжээ. Нэг анги нь 2.38 сая ам.доллароор бүтсэн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet