О.АНХБАЯР: Цаашид соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлнэ
2022 оны 6 сарын 13

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 95 хувийн ирцтэй боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 84 хувьтай байжээ. Энэ үеэр амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээрээ чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр танилцууллаа.

 Тэрбээр “Өнгөрсөн тавдугаар сард дөрвөн томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Цаашид Буриадын соёл урлагийн өдөрлөг, “Дээлтэй Монгол” наадам, “Улаанбаатарын үдэш” тоглолт, “Дурсамж дүүрэн Улаанбаатар” гэрэл зургийн өдөрлөг, Сонгодог урлагийн гала тоглолт, “Миний нийслэл” тоглолт, Үндэсний номын баяр зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн” хэмээсэн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet