Улсын драмын эрдмийн театрын хамт олон “Театр-студи” буюу шинэ залуу уран бүтээлчдийг бэлтгэх лаборатори сургалтын үйл ажиллагааг 2006 оноос дахин сэргээж өнөөдрийг хүртэл олон залуу уран бүтээлчдийг бэлтгэж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн билээ.
Өнөөдөр УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар багштай 2020 оны “Театр-студи" ангийн залуучууд 2 жилийн хугацаанд театрын тайзнаа зориулсан зүрх сэтгэл, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө үнэлүүлж Д.Намдагийн “Шинэ байшинд-Битлзийн романс” жүжгээр шалгалтаа амжилттай өгч, бүгд театрын үндсэн жүжигчин болсон баярт үйл явдал тохиож байна.