Дуучин Ану 6 дахь үрээ өлгийдөн авлаа
2022 оны 6 сарын 13

“Гала” хамтлагийн Ану нэрээрээ олны танил болж, одоо ч охид бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг үзэсгэлэнт авьяаслаг хүчирхэг бүсгүй бол Ч.Уранхолбоо билээ. Тэрбээр Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралынхаа ханиар сонгож, өдгөө таван сайхан охины ээж, аав болцгоосон. Мөн үргэлж сайн зүйлсийг уриалж байдаг нийгэмд үлгэр дуурайлал болсон хосуудын нэг. Үзэсгэлэнт дуучин бүсгүй сошиал орчинд тун идэвхтэй байдаг бөгөөд сүүлийн үед гэдсээ халхалсан нилмэгэр хувцас их өмсөх болжээ. Үүнийг нь анзаарсан сошиал дагагчид нь түүнийг бие давхар байна хэмээн таамаглал дэвшүүлээд байгаа билээ.

Үнэхээр л олны үг ортой гэдэг шиг дуучин Ч.Уранхолбоо нэгэн ярилцлагадаа ханьдаа удам залгах хүү төрүүлж өгнө хэмээн ам алдсан байдаг. Тэгэхээр гайхалтай хүчирхэг бүсгүй маань бие давхар нь үнэн болж таарсан юм. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа сошиал дагагчиддаа баяртай мэдээгээ хуваалцжээ. “Мэдээгүйжүүлэлтийн өмнө зургаа даруулаад амжсан шүү. Шинэ хүнээ хүлээж авах гээд баяр хөөр л болсон хүн байсан” гэжээ.

Бэлтгэсэн:Н.Мишээл 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet