Ice Top” хамтлагийн гишүүн Б.Оргил- Эрдэнэ: Хүмүүс цeмeнтээр байшин барьдаг бол бид дуугаараа барилга барьсан
2022 оны 6 сарын 3

Өдгөө "Ice Top" хамтлагийн уран бүтээлүүд 26 жилийн настай ч залуусын сонсдог хит дуунуудын дунд эрэмбэлэгдэж хадгалагдсаар байна. “Ice Top” хамтлаг тоглолтоо хийх зар түгсэн. Тоглолт өдрийн 12 цагаас эхлэх бөгөөд оройн 12 цагаас өндөрлөнө гэнэ шүү. Монголд хамгийн анхны 10 цагийн тоглолт гэхлээр супeр сонин байна. Гайхалтай тоглолтынх нь талаар тус хамтлагийн Б.Оргил- Эрдэнэтэй ярилцлаа.

-Та бүхний энэ удаагийн тоглолтын онцлог, тоглолтоороо дамжуулан ямар мэдрэмжүүдийг өгнө гэж бодож байна?

-“Ice Top” хамтлаг “Монгол пянз” гаргасан байгаа. Урд өмнөх тоглолтоос үзэх харах зүйл ихтэй өвөрмөц шийдлүүд хийх болно, яг л пянз шиг содон, нандин, чамин. Манай хамтлаг тоглолт болгоноороо залуучууд руугаа чиглэсэн шинэ зүйлийг үзүүлэх, шоуг утгаар нь харуулахыг зорьдог.

-Тоглолт 12 цагаас эхэлнэ гэж сонссон энэ нь ямар утга учиртай юм бол?

-Залуу үеийн бүх хип хоп дуучид дүү нараа “Ice Top” хамтлаг 26 жилийнхээ ойгоор урьсан. Мөн өөрсдийн олон сайхан уран бүтээлээ хүргэх болно. Тоглолт маань 12 цагаас эхлээд оройн 12 цагаас өндөрлөх хүртэл үзэгчдэд амсхийх чөлөө өгөхгүй сюрприз дүүрэн байх болно. 

-Дуу хөгжмөөсөө гадна “Ice Top” хамтлаг хувийн бизнес эрхэлдэг үү. Хамтлагийн гишүүдийн сонин сайхнаас хуваалцбал?

-Хүмүүс цементээр байшин барьдаг бол бид нар дуугаараа байшин барьсан. Харин бизнесийн хувьд арай өөр болоод явчихна. Жишээлбэл хамтлагийн маань гишүүн Бат-Оргил эхнэртэйгээ цэцгийн бизнес эрхэлдэг. Бүгд тусдаа өөр өөрийн хийхийг хүсч буй бизнесээ хийж байгаа. Бүгдийг дэлгэрэнгүй тайлбарлаад явна гэвэл сайн мэдэхгүй байгаад байна. Харин миний хувьд хувийн бизнес эрхэлдэггүй. Уран бүтээл, хөгжим дуундаа үнэнч яваа.

-Цаашдын зорилго, шинэ уран бүтээл гаргах тал дээр ажиллаж байна уу?

-Бид олон шинэ дуу уран бүтээлийг хийж бүтээсэн, гаргах гэж байгаа. Энэ удаагийн тоглолтоороо уран бүтээлүүдийнхээ заримыг нь ил болгоно. Хамгийн эхний ээлжид та бүхэн бидний “Монгол пянз”-ыг сонсоод үзээрэй гэж зөвлөмөөр байна. Дэлхийд монгол хип хоп хамтлагийн пянз хамгийн анх удаа худалдаанд гарсан байгаа.  

-"Монгол пянз" ямар үнээр худалдагдаж байгаа вэ?

-1 сая төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Мөн энэ удаагийн тоглолтоор цөөхөн хэдийг тавих магадлалтай байгаа. Хэзээнээс эхлээд дээд язгууртнууд пянз сонсдог байлаа. Харин одоо хүмүүсийг гэртээ хоосон морин хуур өлгөж байхаар “Ice Top” хамтлагийн пянзыг авч сонсож хийморь жавхаагаа сэргээж гэрийнхээ жаврыг үргээгээсэй гэж бодож байна.

Танд баярлалаа.

Ярилцсан:Н.Цацрал 

Гэрэл зургийг: Т.Тэмүүлэн 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet