“ПАРИС-2024” Олимпын багийн ахлагчаар Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар томилогдлоо
2022 оны 6 сарын 3

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, “Парис-2024” зуны олимпод оролцох Монголын багийн ахлагчаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг томилох шийдвэр гаргалаа. Багийн ахлагчаар томилогдсон тухай тогтоолыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулан өглөө. Мөн энэ үеэр Д.Сумъяабазарын спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнасан юм. 


Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хувьд тамирчин ахуй үедээ “Атланта-1996”, “Сидней-2000” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан билээ. Тэрбээр Атлантагийн олимпын нээлтэд Монголын багийн тугийг залсан бол энэ удаа Парисын олимпод оролцох Монголын багийн ахлагчийн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээхээр болж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet