Жэнни болон V нарын болзооны цуурхлын талаарх үнэн
2022 оны 5 сарын 23

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Big Bang" хамтлагийн дуучин G-Dragon болон "Blackpink" хамтлагийн Жэнни нар салсан гэх цуурхал дэгдсэн. Энэхүү цуурхал GD Жэнниг инстаграм дээр хувийн аккаунтаараа дагахаа больсноос үүдэн гарчээ. 

Энэхүү цуурхлын араас Жэнниг "BTS" хамтлагийн гишүүн V-тэй хамт Жэжү арал явж байгаа зураг цацагджээ. Цочролд орсон фенүүд нь уг зургийг үнэн эсэх тал дээр маргаан дэгдээсэн бөгөөд уг зургийг эвлүүлэг хэмээн зарим фенүүд нь батлаад байгаа бол зарим нь үүнийг жинхэнэ хэмээн талцаж байна. 

"V-тэй хамт машинд яваа хүн бол "BTS" хамтлагийн гишүүн J Hope. Уг зургийг эвлүүлэн тараасан хүнийг өөр нэгэн дуулианыг намжаахын тулд тараасан" хэмээн фенүүд нь хардаж байгаа нь ч мөн үнэний ортой байж мэдэх гэнэ. 

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Жэнни болон V нарыг болзож байгаа тухай мэдээлэл мөн цацагдаж байсан. Энэ үеэр Жэнни цахим халдлагад өртөж байсан бөгөөд V-ийн зүгээс ямар нэгэн харилцаа байхгүй хэмээх тайлбарыг өгч байсан юм. 

Харин энэ удаад уг цуурхал жинхэнэ эсэхийг хэн нь нотолж чадахгүй байгаа бөгөөд холбогдох энтертайнментийн зүгээс ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet