”Тэгри Чину” олон ангит киноны постерийн нээлт боллоо
2022 оны 5 сарын 20

Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн ерөнхий найруулагчаар ажилласан "Тэгри Чину" олон ангит киноны постерийн нээлт өнөөдөр (2022.05.20) Norphei Art Gallery-д боллоо. Тус киноны албан ёсны уран зураг постерийг суурин уран зураг ба монументал /реализм/ техникээр зотон тос ашиглан бүтээжээ.

"Belgute Pictures", "Mount Guard" болон "Mobinet" компанийн "VOO" үйлчилгээ хамтран бүтээсэн уг кино энэ сарын 25-ны өдөр нээлтээ хийх бөгөөд долоо хоног бүрийн пүрэв гарагт үзэгчдийн хүртээл болно.

Тус киноны эх зохиолыг Тодко Самсон бичсэн бөгөөд 28 гол дүртэй бүтээл гэдгээрээ онцлогтой. Жүжигчин П.Цэрэндагва, Д.Гүрсэд, Д.Цэрэндарьзав, Ё.Цог, Ш.Доржсүрэн, Г.Эрдэнэбилэг, С.Ариунбямба, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Г.Тэнүүн-Эрдэнэ, Э.Ариунболд, Б.Баяржавхлан, А.Дэлгэрмаа, З.Аминсанаа зэрэг оролцон тоглож, гол ба туслах дүрүүдийг бүтээжээ.

Бэлтгэсэн: Н.Цацрал 

Гэрэл зургийг Т.Тэмүүлэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet