СТА В.Баттулгын баярын нулимастай тоглолт
2022 оны 5 сарын 19

Ижил заяа, нэгэн сэтгэлээр Монголын урлагтай амьдралаа холбосон зууны манлай хос дуучин, Монгол улсын гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Хоёр гавьяатын сайхан хоолойг хүү В.Баттулга нь өвлөн авч өдгөө уран бүтээлээ туурвиж буй. Тэгвэл түүний ууган охин, дууч удмын үргэлжлэл болж буй Б.Дуулимыг бид “Би чамд хайртай” киноны дуугаар сайн мэднэ. Өдгөө 20 хон настай залуу дуучин охин аавтайгаа гар нийлэн олон тоглолтын ард гарсан. Тэднийг дэмжиж хүндлэх олон хүмүүс байдаг бөгөөд саяхан орон нутгаар тоглолтоо хийх болсноо зарлаад байсан. Уг тоглолт олон хүн бужигнасан сайхан болохын зэрэгцээ баяр дээр баяр гэдэг шиг дуучин В.Баттулга голомт залгах хүүтэй болсноо шүтэн бишрэгчидээ хэлсэн юм. Б.Дуулим харахад л булбарай жаахан охин болохоос айлын том эгч, үүрэг хариуцлагатай нэгэн. Аав охин хоёр тоглолтон дээрээ баярын нулимс унагаж үзэгчид ч дагаж уйлаад утга уянга дүүрэн тоглолт болжээ. 

 

Д.Сэргэлэн 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet