Хөхөө ил гаргасан Солонгос одод шүүмжлэлд өртөв
2022 оны 5 сарын 19

Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд хөхнийхөө доод хэсгийг ил гаргасан хувцас өмсөх нь трэнд болоод байгаа билээ. Уг төрлийн хувцас өмссөн алдартнуудыг хэт задгай хувцасласан хэмээн шүүмжилж эхэлсэн бөгөөд нэг талаараа фенүүдээ доромжилж байна хэмээн үзэж байгаа аж. 

Шүүмжлэлд өртсөн алдартнуудын жагсаалтад орсон Blackpink хамтлагийн Жэнни өнгөрөгч гуравдугаар сард Хавай арал дээр амарч байхдаа ягаан өнгийн богино топ өмссөн бол соло уран бүтээлч BIBI "Entertainment Tonight" нэвтрүүлэгт оролцох үедээ мөн хөхнийхөө доод хэсгийг ил гаргасан хувцас өмссөн байна. 

Шүүмжлэлд өртөгсдийн жагсаалтад "Le Serrafim" хамтлагийн Чэ Вон болон дуучин Хён А, 2NE1 хамтлагийн Минжи, жүжигчин Хан Еэ Сыл нар ч мөн багтаж байгаа бөгөөд эрчүүд тэднийг эрс шүүмжилж байгаа аж.

Шүүмжлэгчид "Эрчүүдийн хувцас тийм ч их өөрчлөгдөөгүй бол эмэгтэйчүүдийн хувцаслалт улам бүр ил тод болсоор байна. Ийм хувцас харах төвөгтэй байна. Эмэгтэйчүүдийн эрх улам дордож байгаагийн цаад шалтгаан нь биеэ өмнөхөөсөө илүүтэй ил гаргах болсонтой холбоотой. Гараа өргөх, салхи салхилахад л бүх зүйл нь ил гарахаар байна" гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлж эхэлсэн бол шүтэн бишрэгчид нь "Хүссэн зүйлээ өмсөх нь хүний эрх" хэмээн өмөөрч эхэлсэн байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet