Шинэ залуу нүцгэлэгч
2022 оны 5 сарын 17

Саяхан жүжигчин Б.Баярцэцэгийн тоглосон “Худалдагч охин” кино япон улсын Осака хотноо зохион байгуулагдан 17 дахь удаагийн Олон улсын Азийн кино наадмын сүүлийн шатанд үлдэж чадсан.Тэгээд зогсохгүй залуу жүжигин маань уг наадмаас шилдэг гол дүрийн шагналыг хүртсэн юм. СУИС-ийн театр урлагийн сургуулиас нэгдүгээр курсээсээ чөлөө аван хувийн амбицаа хөөх болсон залуу жүжигчин охин хамгийн залуу нүцгэлэгч болоод авлаа. Кино урлагийн салбарт эд хүчээ авч байсан олон бүсгүйчүүд байдаг. Тэдний тоотой хэдэн нь өөрийн гоо сайхныг дэлгэцэнд мөнхлөн нүцгэлж карьараа ч өсгөөд авдаг. Гэхдээ  Б.Баярцэцэг шиг хэтэрхий жаахан байхдаа нүцгэлээгүй л болов уу?

"Мастер Film"-ийн залуу жүжигчин Б.Баярцэцэг "YZ Tv"-гээс урлагийн гараагаа эхлэж олон сонирхолтой контентоороо олонд танигдаж чадсан. Түүний урлагийн карьар нь хурдтай урагшилж байгаатай зэрэгцэн үгүйсгэх олон хүмүүс гараад ирсэн нь их сонин. Учир нь түүнийг өнөөх нэг хөөрхөн, сэргэлэн, сэтгэл татам контентын дүрээр нь үзэгчид хайрлаж ирсэн. Гэвч өгсөн ярилцлага болон хувь хүний зан араншин байгаа байдал нь олон нийтэд таалагдаагүй.Үүнээс болж олон хүний хар цагаан хэл аманд орооцолдож нэлээн шүүмжлэлд өртөөд амжсан.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet